Үзэсгэлэн
Зураач Цэгмидийн Соёлмаа “Зэрэглээн цаана” хоёр дахь бие даасан үзэсгэлэнгээ HUE Art Gallery-д толилуулж байна
Ц.Соёлмаа нь БНХАУ-ын Бээжин хотын Дүрслэх Урлагийн Төв Академид Хятадын уламжлалт уран зургийн чиглэлээр долоон жил суралцсан. Хятад үндэсний зураг нь хүн, уул-ус, цэцэг-шувуу, уран бичлэг гэсэн төрөлд хуваагддаг бөгөөд тэрээр цэцэг-шувууны чиглэлээр мэргэшсэн байна.