2025 оны Каллманны шагналын эзэн А.Жавхлангийн “Манггус” үзэсгэлэн Германы Каллман музейд нээгдэнэ

Share
2025 оны Каллманны шагналын эзэн А.Жавхлангийн “Манггус” үзэсгэлэн Германы Каллман музейд нээгдэнэ
Ариунболдын Жавхлан. “Wind Horse” 2026. ©VG Bild-Kunst, Bonn 2026

“Манггус”

Каллман музей

Исманинг, Герман улс

2026.03.01 - 2026.06.14

Уран бүтээлч Ариунболдын Жавхлан “Манггус” нэртэй хоёр дахь бие даасан үзэсгэлэнгээ Германы Каллман музейд толилуулна. 

1990 онд Улаанбаатар хотод төрсөн Ариунболдын Жавхлан өдгөө Герман улсын Кёльн хотод ажиллаж амьдардаг зураач, видео уран бүтээлч. Эх нутгийнхаа домог, үлгэр, туульсаас сэдэвлэдэг түүний бүтээлүүдэд байгаль, шүтээн болон амьтны дүртэй бурхад чухал байр суурь эзэлдэг.

Каллманны музейд дэлгэгдэж буй “Манггус” үзэсгэлэнгийн нэр муу муухайг бэлгэдсэн нууцлаг дүр болох “мангас”-ыг илэрхийлнэ. Үзэсгэлэнгийн сэдэв нь үеэс үед ам дамжин уламжлагдаж ирсэн  “Галавын үлгэр”-тэй холбоотой бөгөөд анх 1977 онд Чунраа хэмээх үлгэлчээс Ардын багш С.Дулам бичиж авч байжээ. Уг үлгэрт орчлон ертөнцийн үүслийн тухай өгүүлдэг бөгөөд дээд тэнгэрийн ертөнц, хүн ба амьтдын дунд ертөнц, сүнсний доод ертөнцийг холбон, дэлхий ертөнцийн үүсэл, муу муухай ба хүн төрөлхтний тэмцлийн тухай өгүүлдэг.

Ардын үлгэр, домогт өгүүлэгддэг мангас А.Жавхлангийн эцэг эх, өвөө эмээгийн ярьдаг байсан хууч ярианд байнга гардаг байж. Үзэсгэлэнд зориулан А.Жавхлан уран зураг, видео, монументаль ханын зураг зэргээс бүрдсэн хэд хэдэн танхим дамнасан инсталляц бүтээсэн байна.

А.Жавхлан 2025 оны Каллманны шагналын эзнээр тодорсонтой нь холбогдуулан Каллман музейн зүгээс “Манггус” үзэсгэлэнг зохион байгуулж байгаа юм. Уран бүтээлч Ханс Юрген Каллманы (1908-1991) нэрэмжит энэхүү шагналыг Германд ажиллаж амьдардаг ба хөрөг зураг, амьтад, байгаль орчны сэдвүүдийг судлан бүтээлдээ тусгадаг уран бүтээлчдэд олгодог байна.

Каллман музейн онцолсноор "уран бүтээлч А.Жавхлан өөрийн нууцлаг дүрслэлүүдээрээ дамжуулан Төв Азийн соёл, уран дүрслэлийн хэллэгийг ашиглаж мөн 18–19-р зууны Монголын уран зургийн уламжлалтай шууд холбогдох боломжийг олгодог" хэмээжээ.

Үзэсгэлэнгийн нээлт 2026 оны 3-р сарын 1-ний Ням гарагт 15:00 цагт болно.

 

Read more

М.Батзоригийн "Гарц ба Орц" үзэсгэлэн: Монголын дүрслэх урлагийн контемпорари хандлага хааш чиглэнэ вэ?

М.Батзоригийн "Гарц ба Орц" үзэсгэлэн: Монголын дүрслэх урлагийн контемпорари хандлага хааш чиглэнэ вэ?

“Exit and Entry” үзэсгэлэн B Contemporary Art Gallery 2026.09.04 - 2026.09.27 А.Ганзаяа Март овогтой Батзориг нь 2001 онд ДУДэС-ийн уран зургийн ангийг зураач мэргэжлээр, 2003 онд СУИС-ийг “Монголын уран зургийн хийсвэр сэтгэлгээний зарим онцлог” сэдвээр магистр, 2022 онд “Монголын дүрслэх урлагийн модерн, контемпорари хандлагын

Б.Баттогтохын “Hope” үзэсгэлэн: оршихуйн үргэлжлэлд үлдэх ба үлдээх үр

Б.Баттогтохын “Hope” үзэсгэлэн: оршихуйн үргэлжлэлд үлдэх ба үлдээх үр

“HOPE” үзэсгэлэн CAB урлагийн орон зай 2026.09.07 - 2026.09.12 Э.Эмүлэн Уран бүтээлч Б.Баттогтохын “HOPE” бие даасан үзэсгэлэн CAB урлагийн орон зайд гарч байна. “HOPE” хэмээх нэр нь “Итгэл найдвар” хэмээн орчуулагдахаас гадна “Humanity, Origin, Planet, Existence” гэх үгсийн эхний үсгийн нийлбэр юм. Үүнээс тус үзэсгэлэнгийн

"ҮсэгТоо" нэгдэл анхны үзэсгэлэнгээ толилуулж байна

"ҮсэгТоо" нэгдэл анхны үзэсгэлэнгээ толилуулж байна

“Хотын чимээ” үзэсгэлэн 2026.08.07 - 2026.08.30 B Contemporary Art Gallery Э.Эмүлэн “Хотын чимээ” үзэсгэлэнд орчин үеийн Улаанбаатар хотын үзэгдэл, нийгмийн өөрчлөлт, хүний өдөр тутмын амьдралыг уран бүтээлчид өөр өөрсдийн өнцөг, арга барилаар илэрхийлжээ. Тус үзэсгэлэн нь 2025 онд байгуулагдсан залуу уран бүтээлчдийн “ҮсэгТоо” нэгдлийн анхны үзэсгэлэн