Б.Хүрэлбаатарын “Нар цэцэг ” үзэсгэлэн B Contemporary Art Gallery-д гарч байна

Share
Б.Хүрэлбаатарын “Нар цэцэг ” үзэсгэлэн B Contemporary Art Gallery-д гарч байна
Гэрэл зургийг: Ж.Мөнхжаргал

Нар цэцэг

B Contemporary Art Gallery

Улаанбаатар, Монгол улс

2026.03.13 - 2026.03.29

Уран бүтээлч Батболдын Хүрэлбаатарын анхны бие даасан “Нар цэцэг” үзэсгэлэн B Contemporary Art Gallery-д 2026 оны 3 дугаар сарын 13-ны өдөр нээлтээ хийлээ.

“Нар цэцэг” үзэсгэлэнд дэлгэгдсэн бүтээлүүдэд гоо сайхныг төгс дүрслэхээс илүүтэй амьд үлдэх, босох, гэрэлд хүрэх гэсэн хүний дотоод тэмцэл илэрнэ. Уран бүтээлч барзгар фактур, хурц тод өнгө, давхарласан бийрийн мөр бүрээрээ сэтгэлийн зөрчил, шаналал төдийгүй итгэл найдварын ул мөрийг мэдрүүлэхийг зорьсон байна. Наран цэцэг бүр даван туулсан нэгэн сорилтыг санагдуулах бол иш, навчис нь тэсвэр хатуужлыг бэлгэднэ.

Уран бүтээлч Б.Хүрэлбаатар. Гэрэл зургийг: Э.Тайчар

Уран бүтээлч Б.Хүрэлбаатар (төр. 1985) 2012–2016 оны хооронд Соёл, урлагийн их сургуулийн Дүрслэх урлаг, дизайн урлагийн сургуулийн уран зургийн ангид суралцаж, багш Д.Батмөнхийн удирдлага дор уран зураг судлан төгссөн. Тосон будаг, акрил, усан будаг зэрэг олон төрлийн материал, техник ашиглан цаас болон холстон дээр чөлөөт сэтгэлгээ, илэрхийллийн арга барилаар уран бүтээлээ туурвидаг. Түүний уран бүтээлийн гол онцлог нь бодит дүрслэлээс илүүтэй сэтгэл хөдлөл, амьдралын эерэг мэдрэмжийг илтгэсэн наран цэцгийн дүрслэлүүд бөгөөд энэ нь уран бүтээлчийн ертөнцийг үзэх үзэл, хандлагыг илэрхийлдэг. 2023 оноос хойш тэрээр Улаанбаатар хотын Ерөнхий боловсролын 11-р сургуульд дүрслэх урлагийн багшаар ажиллаж, хүүхэд залуучуудад уран сайхны мэдлэг, бүтээлч сэтгэлгээг төлөвшүүлэх үйлсэд хувь нэмрээ оруулан ажиллаж байна.

“Нар цэцэг” цуврал нь уран бүтээлчийн амьдралын хүнд үеийн дотоод туршлагаас төрсөн бүтээлүүд юм. Наран цэцэг бол байгалийн хатуу сорилтыг даван туулж, үргэлж гэрэл рүү тэмүүлдэг ургамал. Энэ чанар нь уран бүтээлчийн хувьд тэсвэр хатуужил, итгэл найдвар, амьдрах хүслийн бэлгэдэл болсоор иржээ. Иймдээ ч энэхүү цуврал нь харанхуй дундаас гэрэл рүү тэмүүлэх хүний дотоод хүсэл, амьдралын тэсвэр хатуужлыг өгүүлнэ.

Уран бүтээлч бодит наран цэцгийг яг хэвээр нь дүрслэхээс илүүтэй түүнийг дотоод мэдрэмжийн хэлээрээ илэрхийлдэг. Иймээс эдгээр бүтээлүүд бодит дүрслэлээс илүү сэтгэл хөдлөлийн илэрхийлэл болон хувирсан байна. Үзэсгэлэнд тосон будаг, акрил болон усан будгийн техникээр бүтээсэн, өнгө зохиомжийн сонирхолтой шийдэл бүхий 40 гаруй уран бүтээл дэлгэгжээ.

Үзэсгэлэн 2026 оны 3-р сарын 29-нийг дуустал үргэлжилнэ.

B Contemporary Art Gallery

Хаяг: СБД, 7-р хороо, 11-р хороолол, МУЭ-н Б урлангийн дэргэд

Мягмар-Ням 11:00-19:00 /Даваа гаригт амрана/

И-мэйл:  b.contemporaryartgallery@gmail.com

Facebook: B contemporary art gallery

Утас: +(976) 98999989

Read more

М.Батзоригийн "Гарц ба Орц" үзэсгэлэн: Монголын дүрслэх урлагийн контемпорари хандлага хааш чиглэнэ вэ?

М.Батзоригийн "Гарц ба Орц" үзэсгэлэн: Монголын дүрслэх урлагийн контемпорари хандлага хааш чиглэнэ вэ?

“Exit and Entry” үзэсгэлэн B Contemporary Art Gallery 2026.09.04 - 2026.09.27 А.Ганзаяа Март овогтой Батзориг нь 2001 онд ДУДэС-ийн уран зургийн ангийг зураач мэргэжлээр, 2003 онд СУИС-ийг “Монголын уран зургийн хийсвэр сэтгэлгээний зарим онцлог” сэдвээр магистр, 2022 онд “Монголын дүрслэх урлагийн модерн, контемпорари хандлагын

Б.Баттогтохын “Hope” үзэсгэлэн: оршихуйн үргэлжлэлд үлдэх ба үлдээх үр

Б.Баттогтохын “Hope” үзэсгэлэн: оршихуйн үргэлжлэлд үлдэх ба үлдээх үр

“HOPE” үзэсгэлэн CAB урлагийн орон зай 2026.09.07 - 2026.09.12 Э.Эмүлэн Уран бүтээлч Б.Баттогтохын “HOPE” бие даасан үзэсгэлэн CAB урлагийн орон зайд гарч байна. “HOPE” хэмээх нэр нь “Итгэл найдвар” хэмээн орчуулагдахаас гадна “Humanity, Origin, Planet, Existence” гэх үгсийн эхний үсгийн нийлбэр юм. Үүнээс тус үзэсгэлэнгийн

"ҮсэгТоо" нэгдэл анхны үзэсгэлэнгээ толилуулж байна

"ҮсэгТоо" нэгдэл анхны үзэсгэлэнгээ толилуулж байна

“Хотын чимээ” үзэсгэлэн 2026.08.07 - 2026.08.30 B Contemporary Art Gallery Э.Эмүлэн “Хотын чимээ” үзэсгэлэнд орчин үеийн Улаанбаатар хотын үзэгдэл, нийгмийн өөрчлөлт, хүний өдөр тутмын амьдралыг уран бүтээлчид өөр өөрсдийн өнцөг, арга барилаар илэрхийлжээ. Тус үзэсгэлэн нь 2025 онд байгуулагдсан залуу уран бүтээлчдийн “ҮсэгТоо” нэгдлийн анхны үзэсгэлэн