Д.Дорждэрэмийн “Харьцангуйн тохиол” ес дахь бие даасан үзэсгэлэн B Contemporary Art Gallery-д гарч байна

Share
Д.Дорждэрэмийн “Харьцангуйн тохиол” ес дахь бие даасан үзэсгэлэн B Contemporary Art Gallery-д гарч байна
Гэрэл зургийг: B Contemporary Gallery

Даваагийн Дорждэрэм

Харьцангуйн тохиол

2026.04.15 - 2026.05.03

Б Контемпорари арт галерей

Д.Дорждэрэм нь Улаанбаатар хотноо ажиллаж амьдардаг уран бүтээлч бөгөөд “Харьцангуйн тохиол” нь түүний ес дахь бие даасан үзэсгэлэн юм. Энэ удаад тэрээр органик (мод, эсгий) болон синтетик (эпокси) биет материалуудаас гадна тохиол, зөн совин, цаг хугацаа зэрэг биет бус материалуудын хоорондын таталцлыг ашиглаж, бүтээл туурвилаа бий болгожээ. Уран бүтээлч материал, эд зүйлсийн зүй тогтлын харьцангуй чанарыг нарийн мэдэрч ажилсан цоо шинэ ажлууд болон олон жилийн турш боловсруулж, хувьсаж өөрчлөгдөж буй “дуусаагүй” бүтээлүүдээ хамтад толилуулж буй юм.

Бүтээгч, бий болгогч, төлөвлөгч байхаас гадна уран бүтээлч хүний хувьд бүтээлийг бүрдүүлэг зүй тохиол өөрөө уран бүтээлчтэй зэрэгцэн жолоог атгах хүчин зүйл, хамтран бүтээгч гэдгийг анхны бие даасан үзэсгэлэнгээ 2007 онд толилуулахдаа мэдэрч ажиллаж байжээ. Хорин жилийн дараа ч Дорждэрэм ямарваа тохиолыг соргогоор мэдэрч, тохиол ямар өгөгдөл толилуулж байгааг ажиглаж, түүнтэй хамт туршсаар байгааг “Харьцангуйн тохиол” үзэсгэлэнгээс харж болно. Эргээгээд энэ бүх өгөгдөлөөс шалтгаалан тохиол гэдгийг үзэгч юу гэж харах, ойлгох нь мөн харьцангуй юм.

Гэрэл зургийг: B Contemporary Gallery

Д.Дорждэрэм нь Дүрслэх урлагийн дээд сургуулийн уран зургийн ангид суралцаж 2005 онд бакалаврын зэргээ хүртэхээсээ өмнө дархны ур ухаанд суралцаж байсан туршлагатай. Сургуулиа төгссөн цагаасаа хойш орчин үеийн урлагийн олон талт илэрхийлэл, мультимедиа бүхий бүтээлүүд туурвисаар ирсэн бөгөөд нь тэдгээр нь баримал, хоёр хэмжээст бүтээл, инсталляцын заагийг бүдгэрүүлж, зарим тохиолдолд биет бүтээл нь үйл хөдлөлийн бүтээлийнх нь нэгэн хэсэг болж харилцан хэлбэрээ өөрчилнө.

Дорждэрэмийн ажлууд туршилтад суурилсан, эрэл хайгууллаг чанартай байх бөгөөд хүн ба юмсыг хүрээлэн буй орчны оршихуй, дотоод ба гадаад ертөнцийг тунгаасан сүнслэг хэр нь танин мэдэхүйн олон талт хэллэг, мэдрэмжийг агуулдаг. Тэрээр 2014 оноос хойш Хүн.Байгаль.Хайр.Эрх Чөлөө орчин үеийн урлагийн бүтээлчдийн нэгдлийг үүсгэн байгуулж хамтын бүтээлүүдээрээ танигдсан билээ. 2020 оноос хамтралаас гадна эргэн бие даан уран бүтээлээ хийж эхэлсэн нь уран бүтээлчийн замналынх нь нэгэн шинэ мөчлөг гэвэл 2023 онд толилуулсан “Бүрэн бусын онол,” 2025 оны "Орон зай дахь өгөгдөл" ба энэ удаагийн “Харьцангуйн тохиол” бие даасан үзэсгэлэнгүүд түүний илрэл гэж хэлж болно.

Дорждэрэмийн бүтээлүүд Монголын Уран зургийн галерей, Японы Фукуока Музей, Сингапурын Урлагийн Музейн цуглуулгад хадгалагддаг бөгөөд 2008 онд Сингапурт дэлгэгдсэн бүтээл нь нэр хүндтэй APB Сангийн Сигнатур Арт шагналын эзнээр тодорч байсан. Мөн тэрээр Герман, Сингапур, Бельги, Япон, Хятад, Франц, Итали зэрэг улс орнуудад зохиогдсон үзэсгэлэн, урлагийн наадмуудад амжилттай оролцож байсан түүхтэй бөгөөд 2026 онд болох 61 дэх Венецийн Дүрслэх Урлагийн Биеннальд Монгол улсыг төлөөлж оролцох уран бүтээлчдийн нэг юм. 

Read more

М.Батзоригийн "Гарц ба Орц" үзэсгэлэн: Монголын дүрслэх урлагийн контемпорари хандлага хааш чиглэнэ вэ?

М.Батзоригийн "Гарц ба Орц" үзэсгэлэн: Монголын дүрслэх урлагийн контемпорари хандлага хааш чиглэнэ вэ?

“Exit and Entry” үзэсгэлэн B Contemporary Art Gallery 2026.09.04 - 2026.09.27 А.Ганзаяа Март овогтой Батзориг нь 2001 онд ДУДэС-ийн уран зургийн ангийг зураач мэргэжлээр, 2003 онд СУИС-ийг “Монголын уран зургийн хийсвэр сэтгэлгээний зарим онцлог” сэдвээр магистр, 2022 онд “Монголын дүрслэх урлагийн модерн, контемпорари хандлагын

Б.Баттогтохын “Hope” үзэсгэлэн: оршихуйн үргэлжлэлд үлдэх ба үлдээх үр

Б.Баттогтохын “Hope” үзэсгэлэн: оршихуйн үргэлжлэлд үлдэх ба үлдээх үр

“HOPE” үзэсгэлэн CAB урлагийн орон зай 2026.09.07 - 2026.09.12 Э.Эмүлэн Уран бүтээлч Б.Баттогтохын “HOPE” бие даасан үзэсгэлэн CAB урлагийн орон зайд гарч байна. “HOPE” хэмээх нэр нь “Итгэл найдвар” хэмээн орчуулагдахаас гадна “Humanity, Origin, Planet, Existence” гэх үгсийн эхний үсгийн нийлбэр юм. Үүнээс тус үзэсгэлэнгийн

"ҮсэгТоо" нэгдэл анхны үзэсгэлэнгээ толилуулж байна

"ҮсэгТоо" нэгдэл анхны үзэсгэлэнгээ толилуулж байна

“Хотын чимээ” үзэсгэлэн 2026.08.07 - 2026.08.30 B Contemporary Art Gallery Э.Эмүлэн “Хотын чимээ” үзэсгэлэнд орчин үеийн Улаанбаатар хотын үзэгдэл, нийгмийн өөрчлөлт, хүний өдөр тутмын амьдралыг уран бүтээлчид өөр өөрсдийн өнцөг, арга барилаар илэрхийлжээ. Тус үзэсгэлэн нь 2025 онд байгуулагдсан залуу уран бүтээлчдийн “ҮсэгТоо” нэгдлийн анхны үзэсгэлэн