Трэйси Эмин “Хоёр дахь амьдрал” нэртэй ретроспектив үзэсгэлэнгээ Тэйт Модернд нээлээ

Share
Трэйси Эмин “Хоёр дахь амьдрал” нэртэй ретроспектив үзэсгэлэнгээ Тэйт Модернд нээлээ
Трэйси Эмин “Хоёр дахь амьдрал” © Тэйт (Жай Монаган).

“Хоёр дахь амьдрал”

Трэйси Эмин

Тэйт Модерн

Лондон, Их Британи

2026.02.27 - 2026.08.31

Их Британий Тэйт Модерн музейд гарч буй “Хоёр дахь амьдрал” түүхэн ач холбогдолтой ретроспектив үзэсгэлэн нь Трейси Эминий 40 жилийн турш үргэлжилсэн урлагийн бүтээлч замналыг тоймлон харуулж байна. Түүний уран бүтээлийн карьерыг тодорхойлсон гол бүтээлүүдийн зэрэгцээ урьд өмнө огт дэлгэгдэж байгаагүй шинэ ажлуудыг ч багтаасан болно. Уран зураг, видео, текстиль, неон бичвэр, бичвэр-уран зохиол, баримал, инсталяци зэрэг олон төрлөөр дамжуулан Трейси Эмин эмэгтэй хүний биеийг хүсэл тэмүүлэл, өвдөлт, эдгэрэлтийн тухай гүнзгий сэдвүүдийг судлах хүчирхэг илэрхийлэл болгон, урлагийн хил хязгаарыг сорьсоор байна.

Трэйси Эмин ©Тэйт (Или Лиу)

Трейси Эмин нь өөрийн цаг үеийн хамгийн нөлөө бүхий орчин үеийн уран бүтээлчдийн нэг юм. Тэрээр 1990-ээд онд Тернерийн шагналд нэр дэвшсэн “My Bed” бүтээлээрээ олон нийтэд танигдаж, урлаг гэж юу вэ? гэсэн мэтгэлцээн өрнүүлсэн билээ. Түүний хувийн ба нийтийн орон зайг тусгаарлах аливаа заагийг үл тоомсорлосон байр суурь, мөн өөрийгөө хил хязгааргүй, нээлттэй илэрхийлэх тууштай хандлага нь Их Британийн соёл болон дэлхийн урлагийн түүхэнд нэгэн онцгой үеийг тодорхойлсон юм.

“Хоёр дахь амьдрал” үзэсгэлэн нь Трейси Эминий бүтээлийн түүхийг илүү өргөн хүрээнд авч үзэж, түүний илэн далангүй, наманчилсан өнгө аяс бүхий илэрхийллийн арга барилыг онцлон тэмдэглэж байна. Тэрээр хайр дурлал, бие болон сэтгэлийн шарх, намтарчилсан өгүүлэмжийн тухай гүн асуултуудыг хөндөн, амьдралаа урлагтаа хэрхэн зориулсныг харуулна. Ялангуяа сүүлийн үеийн уран зургууд нь түүний насан туршийнх нь үнэнч тууштай эрэл хайгуулын оргил илэрхийлэл болжээ.

Энэхүү үзэсгэлэнд түүний бэлгийн хүчирхийлэлд өртсөн туршлагыг хөндсөн, “I Could Have Loved My Innocence” (2007) неон бүтээл болон “Is This a Joke” (2009) хатгамал даавуун бүтээлүүд багтсан. Мөн түүний хамгийн хувийн шинжтэй видео бүтээлүүдийн нэг болох “How It Feels” (1996) нь түүний туулсан бүтэлгүйтсэн үр хөндөлтийн тухай бөгөөд хүнд боловч бусдад хүч өгсөн өгүүлэмтэй видео ажил юм. Энэ бүтээлд эмнэлгийн байгууллагын хайхрамжгүй байдал, ээж болохоос татгалзах шийдвэрийн бие махбодын болон сэтгэлзүйн үр дагавар, түүнтэй холбоотой эмэгтэйчүүдийг ялгаварлах үзэл зэргийг хөнддөг.

Трейси Эмин,“The Last of the Gold” 2002. Леветт цуглуулга/FAMM. ©Трейси Эмин.

Анх удаа олон нийтэд дэлгэгдэж буй “The Last of the Gold” (2002) хэмээх хөнжил дээр “үр хөндөлтийн А-гаас Я хүртэлх гарын авлага” дүрслэгдсэн бөгөөд ижил нөхцөл байдалд байгаа эмэгтэйчүүдэд зөвлөгөө өгөх зорилготой юм.

Тэйт Модернийн үзэсгэлэнтэй давхцуулан, Эминий 2017 онд бүтээсэн хүрэл баримал “The Mother” нь Вайт Кьюб Бермондсигийн галерейн хашаанд буюу задгай талбайд дэлгэгдэж байна. Вайт Кьюб галерейн дэлхийн хоёрдугаар дайны дараах болон орчин үеийн урлагийн бүтээлийг толилуулах Салон хөтөлбөрийн хүрээнд энэхүү бүтээлийг танилцуулж байгаа юм.

Read more

М.Батзоригийн "Гарц ба Орц" үзэсгэлэн: Монголын дүрслэх урлагийн контемпорари хандлага хааш чиглэнэ вэ?

М.Батзоригийн "Гарц ба Орц" үзэсгэлэн: Монголын дүрслэх урлагийн контемпорари хандлага хааш чиглэнэ вэ?

“Exit and Entry” үзэсгэлэн B Contemporary Art Gallery 2026.09.04 - 2026.09.27 А.Ганзаяа Март овогтой Батзориг нь 2001 онд ДУДэС-ийн уран зургийн ангийг зураач мэргэжлээр, 2003 онд СУИС-ийг “Монголын уран зургийн хийсвэр сэтгэлгээний зарим онцлог” сэдвээр магистр, 2022 онд “Монголын дүрслэх урлагийн модерн, контемпорари хандлагын

Б.Баттогтохын “Hope” үзэсгэлэн: оршихуйн үргэлжлэлд үлдэх ба үлдээх үр

Б.Баттогтохын “Hope” үзэсгэлэн: оршихуйн үргэлжлэлд үлдэх ба үлдээх үр

“HOPE” үзэсгэлэн CAB урлагийн орон зай 2026.09.07 - 2026.09.12 Э.Эмүлэн Уран бүтээлч Б.Баттогтохын “HOPE” бие даасан үзэсгэлэн CAB урлагийн орон зайд гарч байна. “HOPE” хэмээх нэр нь “Итгэл найдвар” хэмээн орчуулагдахаас гадна “Humanity, Origin, Planet, Existence” гэх үгсийн эхний үсгийн нийлбэр юм. Үүнээс тус үзэсгэлэнгийн

"ҮсэгТоо" нэгдэл анхны үзэсгэлэнгээ толилуулж байна

"ҮсэгТоо" нэгдэл анхны үзэсгэлэнгээ толилуулж байна

“Хотын чимээ” үзэсгэлэн 2026.08.07 - 2026.08.30 B Contemporary Art Gallery Э.Эмүлэн “Хотын чимээ” үзэсгэлэнд орчин үеийн Улаанбаатар хотын үзэгдэл, нийгмийн өөрчлөлт, хүний өдөр тутмын амьдралыг уран бүтээлчид өөр өөрсдийн өнцөг, арга барилаар илэрхийлжээ. Тус үзэсгэлэн нь 2025 онд байгуулагдсан залуу уран бүтээлчдийн “ҮсэгТоо” нэгдлийн анхны үзэсгэлэн