Залуу уран бүтээлч Б.Отгонжаргал дотоод сэтгэлийн “Хөх тал”-аа Монголын уран зургийн галерейд толилуулж байна

Share
Залуу уран бүтээлч Б.Отгонжаргал дотоод сэтгэлийн “Хөх тал”-аа Монголын уран зургийн галерейд толилуулж байна
©Б.Отгонжаргал

Хөх тал

Монголын уран зургийн галерей

Улаанбаатар, Монгол улс

2026.04.11 - 2026.04.19

Залуу уран бүтээлч Базардарын Отгонжаргал Монголын уран зургийн галерейд гарч буй “Хөх тал” анхны бие даасан үзэсгэлэнгээрээ дамжуулан дурсамж ба мартагдал, хоосрол ба боломж зэрэгцэн орших дотоод сэтгэлийн тал нутаг, уудам орон зайг илэрхийлжээ. Түүний хувьд “Хөх тал” бол уран бүтээлийн эхлэл төдийгүй бие даасан хэл, концепцийн чиглэлийг тодорхойлсон үзэсгэлэн юм.

“Хөх тал” үзэсгэлэнд дэлгэгдсэн модон баримлууд хүний бие, орон зай, санамжийн харилцааг судална. Бүтээлүүдэд хүний биеийг бүхэлд нь бус, харин гар, хөл, нуруу, гавлын яс зэрэг фрагмент хэсгүүдээр илэрхийлснээр оршихуйн задрал, дурсамжийн тасалдлыг өгүүлжээ. 

©Б.Отгонжаргал

Уран бүтээлч модыг цаг хугацааг хадгалагч “амьд үлдэгдэл” хэмээн үзэж, бүтээлүүддээ модны байгалийн ширхэг, ан цав, барзгар гадаргууг хадгалсан нь тэдгээрийг археологийн олдвор мэт мэдрэмжтэй болгож, өнгөрсөн ба одоо цагийн хөндсөн давхар утгыг бий болгож байна. Мөн амьтан ба хүний дүрсийн завсрын, товчилсон хэлбэрүүд нь нүүдлийн соёл, байгаль, хүний дотоод ертөнцийн холбоог илэрхийлж, танигдахуйц атлаа гажуудсан дүрслэлүүд нь үзэгчийг харахаас илүү мэдрэх, дотоод орон зайтайгаа холбогдоход чиглүүлнэ. 

Б.Отгонжаргал нь 2008 онд Дүрслэх Урлагийн Дээд Сургуулийг зураач, уран сийлбэрч мэргэжлээр төгссөн. Тэрээр сийлбэрийн урлагийн чиглэлээр тасралтгүй уран бүтээл туурвиж буй “Дөрвөлжин Дугуй” арт нэгдлийн гишүүн юм. Түүний уран бүтээлүүд нь үндэсний өв соёл, орчин үеийн дүрслэлийн арга барилыг хослуулсан өвөрмөц хэлбэр, найруулгаар онцлог бөгөөд сүүлийн жилүүдэд Монгол болон олон улсын уран бүтээлчдийн хамтарсан хөтөлбөр, үзэсгэлэн, фестивалуудад амжилттай оролцон түүхтэй. Тухайлбал БНХАУ-ын Харбин хотод болсон олон улсын мөс, цасан сийлбэрийн фестивальд мөсөн сийлбэрээр хоёр удаа 2-р байр, цасан сийлбэрээр 2 болон 3-р байрын эзэн болж байсан. Мөн ОХУ-ын Ангарск болон Лукоморе хотуудад болсон модон баримлын фестивалиудад шагналт байруудыг эзэлж байжээ.

“Хөх тал” үзэсгэлэн 2026 оны 4 дүгээр сарын 11-19-ний өдрүүдэд олон нийтэд нээлттэй үргэлжилнэ. 

Read more

М.Батзоригийн "Гарц ба Орц" үзэсгэлэн: Монголын дүрслэх урлагийн контемпорари хандлага хааш чиглэнэ вэ?

М.Батзоригийн "Гарц ба Орц" үзэсгэлэн: Монголын дүрслэх урлагийн контемпорари хандлага хааш чиглэнэ вэ?

“Exit and Entry” үзэсгэлэн B Contemporary Art Gallery 2026.09.04 - 2026.09.27 А.Ганзаяа Март овогтой Батзориг нь 2001 онд ДУДэС-ийн уран зургийн ангийг зураач мэргэжлээр, 2003 онд СУИС-ийг “Монголын уран зургийн хийсвэр сэтгэлгээний зарим онцлог” сэдвээр магистр, 2022 онд “Монголын дүрслэх урлагийн модерн, контемпорари хандлагын

Б.Баттогтохын “Hope” үзэсгэлэн: оршихуйн үргэлжлэлд үлдэх ба үлдээх үр

Б.Баттогтохын “Hope” үзэсгэлэн: оршихуйн үргэлжлэлд үлдэх ба үлдээх үр

“HOPE” үзэсгэлэн CAB урлагийн орон зай 2026.09.07 - 2026.09.12 Э.Эмүлэн Уран бүтээлч Б.Баттогтохын “HOPE” бие даасан үзэсгэлэн CAB урлагийн орон зайд гарч байна. “HOPE” хэмээх нэр нь “Итгэл найдвар” хэмээн орчуулагдахаас гадна “Humanity, Origin, Planet, Existence” гэх үгсийн эхний үсгийн нийлбэр юм. Үүнээс тус үзэсгэлэнгийн

"ҮсэгТоо" нэгдэл анхны үзэсгэлэнгээ толилуулж байна

"ҮсэгТоо" нэгдэл анхны үзэсгэлэнгээ толилуулж байна

“Хотын чимээ” үзэсгэлэн 2026.08.07 - 2026.08.30 B Contemporary Art Gallery Э.Эмүлэн “Хотын чимээ” үзэсгэлэнд орчин үеийн Улаанбаатар хотын үзэгдэл, нийгмийн өөрчлөлт, хүний өдөр тутмын амьдралыг уран бүтээлчид өөр өөрсдийн өнцөг, арга барилаар илэрхийлжээ. Тус үзэсгэлэн нь 2025 онд байгуулагдсан залуу уран бүтээлчдийн “ҮсэгТоо” нэгдлийн анхны үзэсгэлэн