Тэйт Британи музей 2026 оны Тернерийн шагналд нэр дэвшигчдийг зарлалаа

Их Британийн хамгийн нэр хүндтэй урлагийн шагнал болох Тернерийн шагналд нэр дэвшигчид тодорлоо.

Share
Тэйт Британи музей 2026 оны Тернерийн шагналд нэр дэвшигчдийг зарлалаа

Нэрт зураач Ж.М.В. Тернерийн (1775–1851) нэрэмжит энэхүү шагналыг 1984 оноос хойш олгож эхэлсэн бөгөөд жил бүр Их Британийн уран бүтээлчийн үзэсгэлэн эсвэл онцгой бүтээлийг нэр дэвшүүлэн, ялагчийг тодруулдаг байна.

Тернерийн шагналын ялагч 25,000 фунт стерлингийн шагнал хүртэх бөгөөд нэр дэвшсэн бусад уран бүтээлч тус бүр 10,000 фунт стерлингийн шагнал авна. 

Тернерийн шагналыг эздээр өмнөх жилүүдэд дэлхийд танигдсан уран бүтээлчид болох Аниш Капур, Дэмиен Хирст, Жереми Деллер, Стив МакКуин мөн 61 дэх Венецийн биеннальд Их Британийг төлөөлж буй уран бүтээлч Лубайна Химид нар шалгарч байжээ.

Тэгвэл Тэйт Британи музейн зүгээс 2026 оны Тернерийн шагналд нэр дэвшиж буй дөрвөн уран бүтээлчийг зарлаад байна. 

Симеон Баркли (Simeon Barclay)

Симеон Баркли нь Робертс Урлагийн Институтын захиалгаар бүтээж, Орчин Үеийн Урлагийн Институт (Institute of Contemporary Arts), Хэпворт Вэйкфилд зэрэг урлагийн байгууллагуудад толилуулсан “The Ruin” нэртэй перформанс ажлаараа нэр дэвшжээ.

Нэг цаг үргэлжлэх энэхүү үг ярианы перформанс нь уран бүтээлчийн Английн хойд хэсэг болох Хаддэрсфилд хотод өссөн амьдралын туршлага, тухайн бүс нутгийн аж үйлдвэржсэн орчинд өнгөрөөсөн бага насны дурсамжаас сэдэвлэсэн ажил юм. Шүүгчид түүний перформансыг хэл яриаг ашигласан шинэлэг туршилт ба гүнзгий сэтгэгдэл төрүүлэм дуу авиатай хослуулан Британийн анги давхарга, арьс өнгөний асуудлуудыг хөндсөн хэмээн өндрөөр үнэлсэн байна.

Кира Фреижэ (Kira Freije)

Кира Фреижэгийн хувьд Хэпворт Вэйкфилд музейд гарсан анхны бие даасан “Unspeak the Chorus” үзэсгэлэнгээрээ нэр дэвшиж байна. Тэрээр металл, даавуу болон олдмол материалуудыг ашиглан хүний нийтлэг сэтгэл хөдлөлийг судалсан баримлууд бүтээдэг.  Шүүгчид Кира Фреижэгийн бүтээлийн материал болон өвөрмөц баримлын хэллэгийг нь онцолсон төдийгүй дүрүүдийг байршуулсан явдал нь сэтгэл түгшээж, орон зайг хүчтэй байдлаар хувиргасан хэмээн тэмдэглэжээ.

Маргэритэ Хюмэй (Marguerite Humeau)

Маргэритэ Хюмэй нь Копенхаген хотын ARKEN Орчин үеийн урлагийн музей ба Хэлсинкигийн Урлагийн Музейд толилуулсан “Torches” нэртэй бие даасан үзэсгэлэнгээрээ нэр дэвшиж байна.Түүний бүтээлүүд амьдрал бүрэлдэн тогтсон цаг үеэс авхуулаад төсөөллийн ирээдүйн ертөнцүүдийг судалдаг. Маргэритэ Хюмэйийн баримлууд нь амьтан, ургамлын тодорхой хэлбэрүүдийг өөр ертөнцийн мэт дүрслэлтэй хослуулан, гэрэл ба дуу авианы давталттай орчинд байрлуулдаг байна. Энэхүү инсталляц нь хүн төвтэй бус байгаль төвтэй хандлагыг илэрхийлж, байгалийн нандин холбоог харуулахыг зорьжээ. Шүүгчид түүний кино шиг дэглэсэн үзэсгэлэнгийн хэлбэрийг өндрөөр үнэлж, бүтээлүүд нь байгаль экологийн болон оршихуйн сэдвүүдийг шинэлэг хэлбэр, таамаглалаар дамжуулан судалсныг онцолсон байна.

Таноа Сасраку (Tanoa Sasraku)

Таноа Сасраку нь Орчин Үеийн Урлагийн Институтэд (Institute of Contemporary Arts) зохион байгуулагдсан “Morale Patch” нэртэй бие даасан үзэсгэлэнгээрээ нэр дэвшсэн. Энэхүү инсталляц нь эд зүйлсийг санагдуулам баримлууд, цаасан дээрх ажлууд болон кино ашиглан геополитикийн асуудлуудыг хөнджээ. Таноа Сасраку газрын тосны төлөөх улс төрийн тэмцэл, дайн тулааны түүхийг үзэсгэлэнгийн гол санаа болгон авч үзжээ. Шүүгчид уг инсталляцын боловсронгуй байдлыг өндрөөр үнэлж, түүхэн төвөгтэй асуудлуудыг хүчтэй утга агуулгатай холбон гаргасныг онцолжээ.

Read more

М.Батзоригийн "Гарц ба Орц" үзэсгэлэн: Монголын дүрслэх урлагийн контемпорари хандлага хааш чиглэнэ вэ?

М.Батзоригийн "Гарц ба Орц" үзэсгэлэн: Монголын дүрслэх урлагийн контемпорари хандлага хааш чиглэнэ вэ?

“Exit and Entry” үзэсгэлэн B Contemporary Art Gallery 2026.09.04 - 2026.09.27 А.Ганзаяа Март овогтой Батзориг нь 2001 онд ДУДэС-ийн уран зургийн ангийг зураач мэргэжлээр, 2003 онд СУИС-ийг “Монголын уран зургийн хийсвэр сэтгэлгээний зарим онцлог” сэдвээр магистр, 2022 онд “Монголын дүрслэх урлагийн модерн, контемпорари хандлагын

Б.Баттогтохын “Hope” үзэсгэлэн: оршихуйн үргэлжлэлд үлдэх ба үлдээх үр

Б.Баттогтохын “Hope” үзэсгэлэн: оршихуйн үргэлжлэлд үлдэх ба үлдээх үр

“HOPE” үзэсгэлэн CAB урлагийн орон зай 2026.09.07 - 2026.09.12 Э.Эмүлэн Уран бүтээлч Б.Баттогтохын “HOPE” бие даасан үзэсгэлэн CAB урлагийн орон зайд гарч байна. “HOPE” хэмээх нэр нь “Итгэл найдвар” хэмээн орчуулагдахаас гадна “Humanity, Origin, Planet, Existence” гэх үгсийн эхний үсгийн нийлбэр юм. Үүнээс тус үзэсгэлэнгийн

"ҮсэгТоо" нэгдэл анхны үзэсгэлэнгээ толилуулж байна

"ҮсэгТоо" нэгдэл анхны үзэсгэлэнгээ толилуулж байна

“Хотын чимээ” үзэсгэлэн 2026.08.07 - 2026.08.30 B Contemporary Art Gallery Э.Эмүлэн “Хотын чимээ” үзэсгэлэнд орчин үеийн Улаанбаатар хотын үзэгдэл, нийгмийн өөрчлөлт, хүний өдөр тутмын амьдралыг уран бүтээлчид өөр өөрсдийн өнцөг, арга барилаар илэрхийлжээ. Тус үзэсгэлэн нь 2025 онд байгуулагдсан залуу уран бүтээлчдийн “ҮсэгТоо” нэгдлийн анхны үзэсгэлэн