Их Британийг төлөөлж 61 дэх Венецийн Биеннальд оролцох уран бүтээлч болон кураторын багтай танилцья

Share
Их Британийг төлөөлж 61 дэх Венецийн Биеннальд оролцох уран бүтээлч болон кураторын багтай танилцья

Их Британи улсын хувьд Венецийн Биенналийн дүрслэх урлаг болон архитектурын үзэсгэлэн тус бүрд улсаа төлөөлөн оролцох уран бүтээлчдийн сонгон шалгаруулалт болон үзэсгэлэнг зохион байгуулах ажлыг Британийн Зөвлөл (British Council) байгууллага 1937 оноос хойш хариуцсаар иржээ. Британийн Зөвлөл нь Их Британийн олон улсын соёлын харилцаа хариуцсан байгууллага юм.

1909 оноос хойш Венецийн Биеннальд Их Британийг төлөөлөн Ж.М.В.Тернерээр авхуулаад Трейси Эмин зэрэг нийт 600 гаруй уран бүтээлч бүтээл, үзэсгэлэнгээ толилуулжээ.

61 дэх Биеннальд Их Британийн нэрт уран бүтээлч Лубайна Химид улсаа төлөөлөн шинэ уран бүтээлийн томоохон бие даасан үзэсгэлэн гаргахаар болсныг Британийн Зөвлөл байгууллагаас 2025 оны 2-р сард зарласан.

Уран бүтээлч Лубайна Химид. Гэрэл зургийг: Adama Jalloh

Тэрээр арьс өнгөний үзэл, феминизм, түүх соёлын ой санамж зэрэг сэдвүүдийг хөндсөн бүтээлүүдээрээ түүчээлсээр ирсэн алдартай уран бүтээлч юм. Любайна Химид нь бүтээлдээ Европ төвт сэтгэлгээ, өгүүлэмжийг эсэргүүцэж, Өрнийн түүхэнд хар арьст хүмүүсийн үл тоомсорлосоор ирсэнийг онцлон харуулахын тулд түүхэн судалгааг байнга ашигладаг.

Их Британийн хар арьс уран бүтээлчдийн хөдөлгөөний анхдагчдын нэг Лубайна Химид 1980-1990-ээд онд урлагийн ертөнц дэхь хар арьст уран бүтээлчдийн гадуурхлын асуудлыг хөндсөн чухал үзэсгэлэнгүүдийн куратороор ажиллаж байжээ. Лубайна Химид 2017 онд Их Британий тэргүүлэх дүрслэх урлагийн шагнал болох Тернерийн шагналыг хүртсэн билээ.

Харин үзэсгэлэнгийн туслах куратороор Эсэ Оножэрүо уран бүтээлч Лубайна Химидтай гар нийлэн ажиллахаар болсон байна. Тэрээр куратороос гадна кино продюсер бөгөөд уран бүтээлчид болон коллективуудтай хамтран уран бүтээлийг нь дэмжих, олон нийтийн хүртээл болгох хөтөлбөрүүдийг боловсруулах арвин туршлагатай нэгэн аж.

Туслах куратор Эсэ Оножэрүо

Туслах кураторын албан тушаалыг Их Британий филантропист, орчин үеийн урлагийн цуглуулагч Шэйн Акеройд 10 жилийн турш дэмжиж ажиллахаа амласны дагуу энэ удаад гурав дахь жилдээ ивээн тэтгэж байгаа юм байна.

 

Read more

М.Батзоригийн "Гарц ба Орц" үзэсгэлэн: Монголын дүрслэх урлагийн контемпорари хандлага хааш чиглэнэ вэ?

М.Батзоригийн "Гарц ба Орц" үзэсгэлэн: Монголын дүрслэх урлагийн контемпорари хандлага хааш чиглэнэ вэ?

“Exit and Entry” үзэсгэлэн B Contemporary Art Gallery 2026.09.04 - 2026.09.27 А.Ганзаяа Март овогтой Батзориг нь 2001 онд ДУДэС-ийн уран зургийн ангийг зураач мэргэжлээр, 2003 онд СУИС-ийг “Монголын уран зургийн хийсвэр сэтгэлгээний зарим онцлог” сэдвээр магистр, 2022 онд “Монголын дүрслэх урлагийн модерн, контемпорари хандлагын

Б.Баттогтохын “Hope” үзэсгэлэн: оршихуйн үргэлжлэлд үлдэх ба үлдээх үр

Б.Баттогтохын “Hope” үзэсгэлэн: оршихуйн үргэлжлэлд үлдэх ба үлдээх үр

“HOPE” үзэсгэлэн CAB урлагийн орон зай 2026.09.07 - 2026.09.12 Э.Эмүлэн Уран бүтээлч Б.Баттогтохын “HOPE” бие даасан үзэсгэлэн CAB урлагийн орон зайд гарч байна. “HOPE” хэмээх нэр нь “Итгэл найдвар” хэмээн орчуулагдахаас гадна “Humanity, Origin, Planet, Existence” гэх үгсийн эхний үсгийн нийлбэр юм. Үүнээс тус үзэсгэлэнгийн

"ҮсэгТоо" нэгдэл анхны үзэсгэлэнгээ толилуулж байна

"ҮсэгТоо" нэгдэл анхны үзэсгэлэнгээ толилуулж байна

“Хотын чимээ” үзэсгэлэн 2026.08.07 - 2026.08.30 B Contemporary Art Gallery Э.Эмүлэн “Хотын чимээ” үзэсгэлэнд орчин үеийн Улаанбаатар хотын үзэгдэл, нийгмийн өөрчлөлт, хүний өдөр тутмын амьдралыг уран бүтээлчид өөр өөрсдийн өнцөг, арга барилаар илэрхийлжээ. Тус үзэсгэлэн нь 2025 онд байгуулагдсан залуу уран бүтээлчдийн “ҮсэгТоо” нэгдлийн анхны үзэсгэлэн