Жан-Мишэл Баскиатын бүтээл 45 сая ам.долларын үнэд хүрч магадгүй

Share
Жан-Мишэл Баскиатын бүтээл 45 сая ам.долларын үнэд хүрч магадгүй
Жан-Мишэл Баскиат “Museum Security (Broadway Meltdown)” (1983). ©Sotheby's

Жан-Мишэл Баскиатийн (1960-1988) 1983 онд зурсан “Museum Security (Broadway Meltdown)” бүтээл Нью Йоркийн Сотебисын орчин үеийн урлагийн дуудлага худалдаагаар энэ 5-р сард зарагдах гэж байна. Өндөр эрэлттэй тус бүтээл арав гаруй жилийн дараа анх удаа дахин дуудлага худалдаанд тавигдаж байгаа бөгөөд 45 сая ам.доллар хүрнэ гэж тооцоолж байгаа юм. 

1983 онд Лос Анжелес хотод амьдарч байх үедээ Жан-Мишэл Баскиат том хэмжээтэй арван хоёр бүтээл туурвисны нэг нь “Museum Security (Broadway Meltdown).” Энэхүү цувралын бас нэгэн хэсэг болох “Hollywood Africans” бүтээл нь өдгөө Витни Америкийн Урлагийн музейд хадгалагддаг. Тухайн жил 22 настай Баскиат мөн Витни Биеннальд оролцож, хамгийн их анхаарал анхаарал татсан уран бүтээлч болж байсан билээ. Иймд “Museum Security (Broadway Meltdown)” бүтээл түүний уран бүтээлийн оргил үеийг илтгэх бөгөөд түүний дүрслэлийн хэл болон илэрхийллийн хувьд зоримог, том цар хүрээтэй болсон үеийг харуулдаг.

Жан-Мишэл Баскиат 1988 онд 27 насандаа таалал төгссөнөөс хойш цуглуулагчид түүний зургийг өөрийн болгохын төлөө булаацалдсаар ирсэн. Түүний гавлын ясан дүрслэл бүхий “Untitled” (1982) бүтээл 2017 онд Сотебисын дуудлага худалдаагаар 110.5 сая ам.долларын үнэд хүрж шуугиан дэгдээж байжээ. Үүгээрээ ч 2022 он хүртэл Жан-Мишэл Баскиат нь дуудлага худалдаагаар зарагдсан бүтээлээрээ түүхэнд хамгийн өндөр үнэд хүрсэн Америк уран бүтээлч хэмээн нэрлэгдэж байв.

Жан-Мишэл Баскиат “Museum Security (Broadway Meltdown)” (1983). ©Sotheby's

Хамгийн сүүлд “Museum Security (Broadway Meltdown)” зураг Сөүл хотын Донгдэмүн Дизайн Плаза музейд зохион байгуулагдсан “Signs: Connecting Past and Future” үзэсгэлэнд тавигдсан байна. Бүтээл маргаашаас эхлэн 3-р сарын 15 хүртэл Мет Броер музейд болох тусгай үзэсгэлэнд дэлгэгдэх бөгөөд дараа нь Хонг Конг, Лос Анжелес, Лондон хотуудаар аялна. Үзэсгэлэнд оролцож дууссаны дараа Нью Йорк хотод эргэн ирж, энэ тавдугаар сард болох Сотебисын нэр хүндтэй оройн дуудлага худалдааны өмнөх үзэсгэлэнд дахин дэлгэгдэх юм байна.

Read more

М.Батзоригийн "Гарц ба Орц" үзэсгэлэн: Монголын дүрслэх урлагийн контемпорари хандлага хааш чиглэнэ вэ?

М.Батзоригийн "Гарц ба Орц" үзэсгэлэн: Монголын дүрслэх урлагийн контемпорари хандлага хааш чиглэнэ вэ?

“Exit and Entry” үзэсгэлэн B Contemporary Art Gallery 2026.09.04 - 2026.09.27 А.Ганзаяа Март овогтой Батзориг нь 2001 онд ДУДэС-ийн уран зургийн ангийг зураач мэргэжлээр, 2003 онд СУИС-ийг “Монголын уран зургийн хийсвэр сэтгэлгээний зарим онцлог” сэдвээр магистр, 2022 онд “Монголын дүрслэх урлагийн модерн, контемпорари хандлагын

Б.Баттогтохын “Hope” үзэсгэлэн: оршихуйн үргэлжлэлд үлдэх ба үлдээх үр

Б.Баттогтохын “Hope” үзэсгэлэн: оршихуйн үргэлжлэлд үлдэх ба үлдээх үр

“HOPE” үзэсгэлэн CAB урлагийн орон зай 2026.09.07 - 2026.09.12 Э.Эмүлэн Уран бүтээлч Б.Баттогтохын “HOPE” бие даасан үзэсгэлэн CAB урлагийн орон зайд гарч байна. “HOPE” хэмээх нэр нь “Итгэл найдвар” хэмээн орчуулагдахаас гадна “Humanity, Origin, Planet, Existence” гэх үгсийн эхний үсгийн нийлбэр юм. Үүнээс тус үзэсгэлэнгийн

"ҮсэгТоо" нэгдэл анхны үзэсгэлэнгээ толилуулж байна

"ҮсэгТоо" нэгдэл анхны үзэсгэлэнгээ толилуулж байна

“Хотын чимээ” үзэсгэлэн 2026.08.07 - 2026.08.30 B Contemporary Art Gallery Э.Эмүлэн “Хотын чимээ” үзэсгэлэнд орчин үеийн Улаанбаатар хотын үзэгдэл, нийгмийн өөрчлөлт, хүний өдөр тутмын амьдралыг уран бүтээлчид өөр өөрсдийн өнцөг, арга барилаар илэрхийлжээ. Тус үзэсгэлэн нь 2025 онд байгуулагдсан залуу уран бүтээлчдийн “ҮсэгТоо” нэгдлийн анхны үзэсгэлэн