Венецийн Биенналийн “Where Splendid Horses Run” тусгай үзэсгэлэн Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд гарна

Марко Пологийн нас барсны 700 жилийн ойд зориулан Венецийн Биенналийн зүгээс Монгол улсад толилуулж буй “Where Splendid Horses Run” үзэсгэлэнд уран бүтээлч Б.Баатарзориг болон С.Долгор нарын бүтээл дэлгэгдэнэ.

Share
Венецийн Биенналийн “Where Splendid Horses Run” тусгай үзэсгэлэн Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд гарна

Венецийн Биенналийн зүгээс Монгол улсад толилуулж буй “Where Splendid Horses Run” (Гайхамшигт морьд давхих газар) үзэсгэлэн Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд 2026 оны 6 дугаар сарын 23-ны Мягмар гарагт нээлтээ хийхээр төлөвлөж байна.

Энэхүү үзэсгэлэн нь Венецийн Биенналийн Түүхэн архивыг танилцуулах төслийн тав удаагийн арга хэмжээ болох “It Is the Wind That Makes the Sky. La Biennale di Venezia in the Footsteps of Marco Polo” төслийн хүрээнд зохион байгуулагдаж байгаа юм. Төслийг Марко Пологийн (1324–2024) нас барсны 700 жилийн ойд зориулан санаачилсан бөгөөд үзэсгэлэнгийн куратораар Луижиа Лонарделли ажиллажээ.

Венецийн Биенналийн Түүхэн архив төслийн хүрээнд өмнө нь Ханжоу (БНХАУ), Венец (Итали), Истанбул (Турк), Шинэ Дели (Энэтхэг) хотуудад зохиогдсон хөтөлбөр энэ удаад Улаанбаатар хотод болох юм. Үзэсгэлэнд Монгол уран бүтээлч Б.Баатарзориг болон С.Долгор нарын бүтээлийг толилуулах бөгөөд бүтээлүүдээр дамжуулан дурсамж, түүх болон орчин үеийн төсөөллийн харилцан яриаг онцлон харуулахын сацуу үзгэгчид Монгол соёлын өв болон түүний бэлгэдлийн олон давхар утга агуулгыг шинээр нээн, таньж мэдэх боломжтой юм.

Мөн Дүрслэх урлагийн музейн өмнөх талбайд Истанбулд оршин суудаг уран бүтээлч Жевдет Эрэкийн (Cevdet Erek) бүтээсэн “Amfibio” байгууламжийг танилцуулах аж. Энэхүү байгууламж нь Ханжоу дахь анхны үзэсгэлэнгээс эхлэн тусгай төслийг дагалдсаар ирсэн байна. “Amfibio” байгууламжийн дэргэд 6 дугаар сарын 24–27-ны өдрүүдэд Монголын Зохиолчдын Эвлэлээс уншлагын хөтөлбөр зохион байгуулахаар төлөвлөөд буй юм.

Read more

М.Батзоригийн "Гарц ба Орц" үзэсгэлэн: Монголын дүрслэх урлагийн контемпорари хандлага хааш чиглэнэ вэ?

М.Батзоригийн "Гарц ба Орц" үзэсгэлэн: Монголын дүрслэх урлагийн контемпорари хандлага хааш чиглэнэ вэ?

“Exit and Entry” үзэсгэлэн B Contemporary Art Gallery 2026.09.04 - 2026.09.27 А.Ганзаяа Март овогтой Батзориг нь 2001 онд ДУДэС-ийн уран зургийн ангийг зураач мэргэжлээр, 2003 онд СУИС-ийг “Монголын уран зургийн хийсвэр сэтгэлгээний зарим онцлог” сэдвээр магистр, 2022 онд “Монголын дүрслэх урлагийн модерн, контемпорари хандлагын

Б.Баттогтохын “Hope” үзэсгэлэн: оршихуйн үргэлжлэлд үлдэх ба үлдээх үр

Б.Баттогтохын “Hope” үзэсгэлэн: оршихуйн үргэлжлэлд үлдэх ба үлдээх үр

“HOPE” үзэсгэлэн CAB урлагийн орон зай 2026.09.07 - 2026.09.12 Э.Эмүлэн Уран бүтээлч Б.Баттогтохын “HOPE” бие даасан үзэсгэлэн CAB урлагийн орон зайд гарч байна. “HOPE” хэмээх нэр нь “Итгэл найдвар” хэмээн орчуулагдахаас гадна “Humanity, Origin, Planet, Existence” гэх үгсийн эхний үсгийн нийлбэр юм. Үүнээс тус үзэсгэлэнгийн

"ҮсэгТоо" нэгдэл анхны үзэсгэлэнгээ толилуулж байна

"ҮсэгТоо" нэгдэл анхны үзэсгэлэнгээ толилуулж байна

“Хотын чимээ” үзэсгэлэн 2026.08.07 - 2026.08.30 B Contemporary Art Gallery Э.Эмүлэн “Хотын чимээ” үзэсгэлэнд орчин үеийн Улаанбаатар хотын үзэгдэл, нийгмийн өөрчлөлт, хүний өдөр тутмын амьдралыг уран бүтээлчид өөр өөрсдийн өнцөг, арга барилаар илэрхийлжээ. Тус үзэсгэлэн нь 2025 онд байгуулагдсан залуу уран бүтээлчдийн “ҮсэгТоо” нэгдлийн анхны үзэсгэлэн