Смитсонианы Азийн Урлагийн Үндэсний Музей иргэний дайны үеэр хулгайд алдагдсан гурван уран баримлыг Камбожийн Хаант Улсад буцаан өгнө

Share
Смитсонианы Азийн Урлагийн Үндэсний Музей иргэний дайны үеэр хулгайд алдагдсан гурван уран баримлыг Камбожийн Хаант Улсад буцаан өгнө
Дарь эх Ума, 10-р зуун, Камбож. Смитсонианы Азийн Урлагийн Үндэсний Музей, Гэрэл зургийг: Роберт Харрел

Смитсонианы Азийн Урлагийн Үндэсний Музей түүхэн ач холбогдолтой гурван уран баримлыг Камбожийн Хаант Улсад буцаан өгөхөө зарлажээ. 

Кхмерийн эзэнт гүрний (802–1431) үед холбогдох “Харихарагийн толгой” (10-р зууны дунд үе), “Дарь эх Ума” (10-р зуун) болон “Пражняпарамита” (13-р зууны эхэн үе) хэмээх гурван уран баримлыг Смитсониан музейд анх хандиваар өгсөн бөгөөд Камбож улсаас экспортолсон албан баримт бичиггүйгээр цуглуулгад бүртгэсэн байж. Смитсонианы Азийн Урлагийн Үндэсний музейн үзмэрийн гарал үүслийн судлаачид, кураторуудын олон жилийн судалгаа мөн Камбожийн Хаант Улсын Соёл, Дүрслэх Урлагийн Яамтай хамтран ажилласны үр дүнд эдгээр баримал нь Камбожийн иргэний дайны жилүүдэд (1967–1975) дэлгэрсэн дээрэм тонуулаас үүдэн Камбожоос хууль бусаар гарч, улмаар АНУ-ын урлагийн зах зээлд нэвтэрсэн болохыг тогтоожээ. 

Харихарагийн толгой, 10-р зууны дунд үе, Камбож. Смитсонианы Азийн Урлагийн Үндэсний Музей, Гэрэл зургийг: Роберт Харрел

Смитсонианы Азийн Урлагийн Үндэсний Музей нь АНУ-д байгуулагдсан анхны үндэсний урлагийн музей мөн анхны Азийн урлагийн музей юм. Буцаагдах баримал тус бүр нь Зүүн Өмнөд Ази дахь соёлын өвийн тонуул, хууль бус худалдаа эрхэлсэн хэрэгт сэжиглэгдэж буй эртний эдлэлийн худалдаачдын гараар дамжсан байна. Смитсонианы музейн зүгээс эдгээр баримал одоог хүртэл оршин тогтнож байгаа уугуул сүм хийдтэйгээ салшгүй холбоотой бөгөөд олон улсын эртний эдлэлийн зах зээлд гарч ирсэн хугацаа зэргийг үндэслэн ёс зүйн хувьд үзмэрийг буцаах хангалттай баримт хэмээн үзэж, сайн дураар буцаан олгох шийдвэр гаргасан байна.

Пражняпарамита, 13-р зууны эхэн үе, Камбож. Смитсонианы Азийн Урлагийн Үндэсний Музей, Гэрэл зургийг: Колийн Дуган

Энэхүү үзмэр буцаах ажиллагаа нь 2022 оны дөрөвдүгээр сард Смитсониан институтийн баталсан “Хамтын хариуцлага ба ёс зүйт буцаалтын бодлого”-ын хүрээнд хэрэгжиж буй анхны үзмэр буцаах үйл хэрэг юм. Тус бодлогын үр дүнд ёс зүйн үндэслэлээр, сайн дураар үзмэр буцаах тогтолцоог бүрдүүлж АНУ-ын музейн салбарт өвөрмөц жишиг тогтоож байна. Ингэснээр үзмэрээ буцаан авах тал буюу Камбожийн зүгээс албан ёсны нөхөн олговрын нэхэмжлэл шаардахгүйгээр музей сайн дураараа репатриац буюу үзмэр буцаах ажлыг анх удаа хэрэгжүүлжээ. Смитсонианы музей эдгээр уран баримлыг цуглуулгаасаа хассан бөгөөд Камбожийн түншүүдтэй хамтран тэдгээрийн гарал үүслийн талаарх хамтарсан судалгааг цаашид үргэлжлүүлэхээ илэрхийлжээ.

Read more

М.Батзоригийн "Гарц ба Орц" үзэсгэлэн: Монголын дүрслэх урлагийн контемпорари хандлага хааш чиглэнэ вэ?

М.Батзоригийн "Гарц ба Орц" үзэсгэлэн: Монголын дүрслэх урлагийн контемпорари хандлага хааш чиглэнэ вэ?

“Exit and Entry” үзэсгэлэн B Contemporary Art Gallery 2026.09.04 - 2026.09.27 А.Ганзаяа Март овогтой Батзориг нь 2001 онд ДУДэС-ийн уран зургийн ангийг зураач мэргэжлээр, 2003 онд СУИС-ийг “Монголын уран зургийн хийсвэр сэтгэлгээний зарим онцлог” сэдвээр магистр, 2022 онд “Монголын дүрслэх урлагийн модерн, контемпорари хандлагын

Б.Баттогтохын “Hope” үзэсгэлэн: оршихуйн үргэлжлэлд үлдэх ба үлдээх үр

Б.Баттогтохын “Hope” үзэсгэлэн: оршихуйн үргэлжлэлд үлдэх ба үлдээх үр

“HOPE” үзэсгэлэн CAB урлагийн орон зай 2026.09.07 - 2026.09.12 Э.Эмүлэн Уран бүтээлч Б.Баттогтохын “HOPE” бие даасан үзэсгэлэн CAB урлагийн орон зайд гарч байна. “HOPE” хэмээх нэр нь “Итгэл найдвар” хэмээн орчуулагдахаас гадна “Humanity, Origin, Planet, Existence” гэх үгсийн эхний үсгийн нийлбэр юм. Үүнээс тус үзэсгэлэнгийн

"ҮсэгТоо" нэгдэл анхны үзэсгэлэнгээ толилуулж байна

"ҮсэгТоо" нэгдэл анхны үзэсгэлэнгээ толилуулж байна

“Хотын чимээ” үзэсгэлэн 2026.08.07 - 2026.08.30 B Contemporary Art Gallery Э.Эмүлэн “Хотын чимээ” үзэсгэлэнд орчин үеийн Улаанбаатар хотын үзэгдэл, нийгмийн өөрчлөлт, хүний өдөр тутмын амьдралыг уран бүтээлчид өөр өөрсдийн өнцөг, арга барилаар илэрхийлжээ. Тус үзэсгэлэн нь 2025 онд байгуулагдсан залуу уран бүтээлчдийн “ҮсэгТоо” нэгдлийн анхны үзэсгэлэн