Швейцар улс Бенины хаант улсын түүхэнд холбогдох эд өлгийн зүйлсийг Нигер улсад буцааж өгнө

Share
Швейцар улс Бенины хаант улсын түүхэнд холбогдох эд өлгийн зүйлсийг Нигер улсад буцааж өгнө

Швейцар улсын Цюрих хотын захиргаа тус хотын гурван музейд хадгалагдаж буй колончлолын үед хулгайлагдсан эд өлгийн зүйлсийг Холбооны Бүгд Найрамдах Нигери Улсад шилжүүлэх шийдвэр гаргасан байна. Бенины хаант улс буюу одоогийн Нигер улсаас гаралтай эдгээр үзмэрүүд нь хааны удмынхан болон тус орны хувьд онцгой ач холбогдолтой өв юм. 1897 онд Их Британийн цэргүүд Бенины хааны ордныг тонож, өвөг дээдсийн дүрслэл бүхий рельеф баримлууд, зан үйлийн эд зүйлс зэрэг хэдэн мянган дурсгалыг хулгайлж хожим тэдгээр нь АНУ, Европын музей ба цуглуулгуудаар тарсан түүхтэй. 

Их Британий цэргүүд Бенин хотоос тоносон эд зүйлсийн хамт. 1897 он. Гэрэл зургийг Др.Роберт Алтман

Нигер Улс реституц буюу эд өлгийн зүйлийг буцаан авах албан ёсны хүсэлтийг 2024 оны 7-р сард Цюрих хотын захиргаанд илгээжээ. Нигерийн Музей ба Дурсгалын Үндэсний Комисс (National Commission for Museums and Monuments) Нигерийн засгийн газар болон Бенины хаант улсын өмнөөс эд өлгийн зүйлийг буцаан авах талаар албан ёсны хүсэлт гаргасан байна. Цюрих хотын захиргаа энэхүү хүсэлтийг хүлээн зөвшөөрч Ритберг музейд хадгалагдаж буй 11 эд зүйлсийг буцаахаар шийдвэрлэжээ. 

Мөн Ритберг музейгээс гадна Цюрихын Их сургуулийн угсаатны зүйн музей болон Женев хотын угсаатны зүйн музей нар Бенины хаант улсаас тоногдсон эд өлгийн зүйлсийг Нигер улсад буцаан олгохоор хамтран ажиллаж байна. Гурван музейн захирал энэ тухай хамтарсан мэдэгдэлдээ: “Швейцар Бенин Санаачлагын хүрээнд манай музейнүүд Бенинээс гаралтай үзмэрүүдийн гарал үүслийг нягт нямбай судалж, Нигер дахь түншүүдтэй ойр хамтран ажилласан. 1897 онд Их Британий цэргүүд Бенины Хаант улсруу довтолж, ордныг тоносноор зарим эд өлгийн зүйлс олон улсын урлагийн зах зээлээр дамжин манай цуглуулгад орж ирсэн нь эргэлзээгүй юм” хэмээжээ.

Швейцар улсын зүгээс эд өлгийн зүйлсийг 2026 оны зун Нигер улсад буцаан хүргүүлэхээр төлөвлөөд байгаа юм.

Цюрих хотын захиргаанд болсон гарын үсэг зурах арга хэмжээний үеэр. Гэрэл зургийг: Матиас Вили, Ритберг музей.

Өдгөө Германы Угсаатны зүйн музей, Их Британий Хорниман музей, АНУ-ын Смитсониан музей, Нидерландын Верелд музей зэрэг байгууллагууд өөрсдийн цуглуулгад хадгалагдаж буй Бенины хаант улсаас гаралтай эд зүйлсийг Европын улс, гүрнүүдийн үйлдсэн Африк тив дахь эзлэн түрэмгийлэл, колоничлолын дарангуйллын үед хулгайлагдсан болохыг хүлээн зөвшөөрч, эх оронд нь буцаагаад байгаа билээ. Хамгийн сүүлд гэхэд Их Британий Кэмбрижийн Их Сургууль мөн Бенины хаант улсаас хулгайлагдсан эд өлгийн зүйлсийг буцаан өгөхөө энэ оны хоёр дугаар сард зарласан. 

Сийлбэртэй зааны соёо (Akon’eni Elao), Бенины хааны ордны зааны сийлбэрчид, Нигер улс, Эдо, 17-18-р зуун.

Read more

М.Батзоригийн "Гарц ба Орц" үзэсгэлэн: Монголын дүрслэх урлагийн контемпорари хандлага хааш чиглэнэ вэ?

М.Батзоригийн "Гарц ба Орц" үзэсгэлэн: Монголын дүрслэх урлагийн контемпорари хандлага хааш чиглэнэ вэ?

“Exit and Entry” үзэсгэлэн B Contemporary Art Gallery 2026.09.04 - 2026.09.27 А.Ганзаяа Март овогтой Батзориг нь 2001 онд ДУДэС-ийн уран зургийн ангийг зураач мэргэжлээр, 2003 онд СУИС-ийг “Монголын уран зургийн хийсвэр сэтгэлгээний зарим онцлог” сэдвээр магистр, 2022 онд “Монголын дүрслэх урлагийн модерн, контемпорари хандлагын

Б.Баттогтохын “Hope” үзэсгэлэн: оршихуйн үргэлжлэлд үлдэх ба үлдээх үр

Б.Баттогтохын “Hope” үзэсгэлэн: оршихуйн үргэлжлэлд үлдэх ба үлдээх үр

“HOPE” үзэсгэлэн CAB урлагийн орон зай 2026.09.07 - 2026.09.12 Э.Эмүлэн Уран бүтээлч Б.Баттогтохын “HOPE” бие даасан үзэсгэлэн CAB урлагийн орон зайд гарч байна. “HOPE” хэмээх нэр нь “Итгэл найдвар” хэмээн орчуулагдахаас гадна “Humanity, Origin, Planet, Existence” гэх үгсийн эхний үсгийн нийлбэр юм. Үүнээс тус үзэсгэлэнгийн

"ҮсэгТоо" нэгдэл анхны үзэсгэлэнгээ толилуулж байна

"ҮсэгТоо" нэгдэл анхны үзэсгэлэнгээ толилуулж байна

“Хотын чимээ” үзэсгэлэн 2026.08.07 - 2026.08.30 B Contemporary Art Gallery Э.Эмүлэн “Хотын чимээ” үзэсгэлэнд орчин үеийн Улаанбаатар хотын үзэгдэл, нийгмийн өөрчлөлт, хүний өдөр тутмын амьдралыг уран бүтээлчид өөр өөрсдийн өнцөг, арга барилаар илэрхийлжээ. Тус үзэсгэлэн нь 2025 онд байгуулагдсан залуу уран бүтээлчдийн “ҮсэгТоо” нэгдлийн анхны үзэсгэлэн