Ннена Калу 2025 оны Тернерийн шагналын эзэн боллоо

Share
Ннена Калу 2025 оны Тернерийн шагналын эзэн боллоо

Уран бүтээлч Ннена Калу Тернерийн шагналыг хүртсэн анхны хөгжлийн бэрхшээлтэй уран бүтээлч болжээ.

Ннена Калу Их Британийн хамгийн нэр хүндтэй урлагийн шагнал болох Тернерийн шагналыг эзэн болж тус шагналыг хүртсэн суралцах бэрхшээлтэй анхны зураач гэдгээрээ түүхэнд бичигдлээ. 

Тус шагналыг Их Британи улсын 2025 оны соёлын хот болох Брэдфорд хотод болсон ёслолын үеэр 25,000 фунт стерлингийн мөнгөн шагналын хамт гардуулжээ.

1966 онд Глазгоу хотод Нигер гаралтай эцэг эхийн гэр бүлд төрсөн Ннена Калу нь аутизмтай ба хэл ярианы бэрхшээлтэй уран бүтээлч юм. Тэрээр Тернерийн шагналд нэр дэвшсэн анхны хөгжлийн бэрхшээлтэй уран бүтээлч болж тэргүүн байр эзэлсэн нь хөгжлийн бэрхшээлт уран бүтээлчдийн хувьд болон урлагийн ертөнцөд тохиосон түүхэн үйл явдал боллоо. 

Ннена Калу 1999 оноос хойш Лондонд байрлах Акшин Спэйс ашгийн бус байгууллагатай хамтран уран бүтээлээ туурвисаар иржээ. Харин саяхнаас л түүний бүтээлүүд урлагийн зах зээлд танигдаж эхэлсэн бөгөөд өнгөрсөн жил Лондонгийн Аркадия Мисса галерей түүнийг төлөөлөн хамтран ажиллаж эхэлсэн байна.

Английн Брэдфорд хотод дэлгэгдсэн үзэсгэлэнд түүний онцлох бүтээл болох хуурцгийн хальс, даавуу, олс, цаас зэрэг уламжлалт бус материалаар хийсэн хүр хорхойн үүртэй төстэй баримлууд болон зураасан зургийн бүтээлүүд нь шүүгчдийн болон олны анхаарлыг татжээ. 

Энэ жилийн шүүгчдийн багийг Тэйт Британи музейн захирал Алекс Фаркухарсон удирдан ажиллаж, бие даасан куратор Эндрю Бонацина, Ливерпүл Биенналийн захирал Сэм Лаки, Үндэсний галерейд орчин үеийн болон орчин үеийн төслүүдийн туслах куратор Прийеш Мистри, Фицвильямын музейн орчин үеийн болон орчин үеийн урлагийн ахлах куратор Хабда Рашид нар мөн шүүгчдийн бүрэлдэхүүнд багтжээ.

Мөн шагналд өрсөлдсөн бусад нэр уран бүтээлчид болох Рене Матич, Задие Ха, Мохаммед Сами нар нь тус бүр 10,000 фунт стерлингийн шагнал гардан авах аж.

Тернерийн шагналд нэр дэвшсэн дөрвөн уран бүтээлчдийн бүтээлүүд Картрайт Холл галерейд дэлгэгдсэн ба үзэсгэлэн 2026 оны 2-р сарын 22 хүртэл үргэлжилнэ.

Тернерийн шагналыг эздээр өмнөх жилүүдэд Лубайна Химид, Жереми Деллер, Грэйсон Перри, Стив МакКуин, Дэмиен Хирст, Аниш Капур нар шалгарч байжээ.

Read more

М.Батзоригийн "Гарц ба Орц" үзэсгэлэн: Монголын дүрслэх урлагийн контемпорари хандлага хааш чиглэнэ вэ?

М.Батзоригийн "Гарц ба Орц" үзэсгэлэн: Монголын дүрслэх урлагийн контемпорари хандлага хааш чиглэнэ вэ?

“Exit and Entry” үзэсгэлэн B Contemporary Art Gallery 2026.09.04 - 2026.09.27 А.Ганзаяа Март овогтой Батзориг нь 2001 онд ДУДэС-ийн уран зургийн ангийг зураач мэргэжлээр, 2003 онд СУИС-ийг “Монголын уран зургийн хийсвэр сэтгэлгээний зарим онцлог” сэдвээр магистр, 2022 онд “Монголын дүрслэх урлагийн модерн, контемпорари хандлагын

Б.Баттогтохын “Hope” үзэсгэлэн: оршихуйн үргэлжлэлд үлдэх ба үлдээх үр

Б.Баттогтохын “Hope” үзэсгэлэн: оршихуйн үргэлжлэлд үлдэх ба үлдээх үр

“HOPE” үзэсгэлэн CAB урлагийн орон зай 2026.09.07 - 2026.09.12 Э.Эмүлэн Уран бүтээлч Б.Баттогтохын “HOPE” бие даасан үзэсгэлэн CAB урлагийн орон зайд гарч байна. “HOPE” хэмээх нэр нь “Итгэл найдвар” хэмээн орчуулагдахаас гадна “Humanity, Origin, Planet, Existence” гэх үгсийн эхний үсгийн нийлбэр юм. Үүнээс тус үзэсгэлэнгийн

"ҮсэгТоо" нэгдэл анхны үзэсгэлэнгээ толилуулж байна

"ҮсэгТоо" нэгдэл анхны үзэсгэлэнгээ толилуулж байна

“Хотын чимээ” үзэсгэлэн 2026.08.07 - 2026.08.30 B Contemporary Art Gallery Э.Эмүлэн “Хотын чимээ” үзэсгэлэнд орчин үеийн Улаанбаатар хотын үзэгдэл, нийгмийн өөрчлөлт, хүний өдөр тутмын амьдралыг уран бүтээлчид өөр өөрсдийн өнцөг, арга барилаар илэрхийлжээ. Тус үзэсгэлэн нь 2025 онд байгуулагдсан залуу уран бүтээлчдийн “ҮсэгТоо” нэгдлийн анхны үзэсгэлэн