Солонгос ба Монгол уран бүтээлчдийн "Бие биедээ тусах гэрэл"

БНСУ-ын Гванжу хот ба тус хотын  шилдэг уран бүтээлчдийг хилийн чанадад сурталчлах зорилгоор зохион байгуулагддаг "Соёлт хот Гванжу" үзэсгэлэн 2026 онд Улаанбаатар хотноо "Бие биедээ тусах гэрэл" нэртэйгээр Уран Зургийн Галерейд гарч байна.

Share
Солонгос ба Монгол уран бүтээлчдийн "Бие биедээ тусах гэрэл"
Жон Дог Ён “Үгүй ээ, мэдэхгүй байна”

Бие биедээ тусах гэрэл 

Монголын уран зургийн галерей

2026.06.03 - 2026.06.25

БНСУ-ын Гванжу хот ба тус хотын  шилдэг уран бүтээлчдийг хилийн чанадад сурталчлах зорилгоор зохион байгуулагддаг "Соёлт хот Гванжу" үзэсгэлэн 2026 онд Улаанбаатар хотноо "Бие биедээ тусах гэрэл" нэртэйгээр Уран Зургийн Галерейд гарч байна. Энэхүү цуврал үзэсгэлэн нь 2015 оноос хойш БНХАУ-ын Гуанжоу, АНУ-ын Сан Антонио, ХБНГУ-ын Берлин, Япон улсын Фүкүока, Итали улсын Торино, Тайланд улсын Бангкок зэрэг хотуудад Гванжугийн уран бүтээлчдийг танилцуулсаар ирсэн байна.

Үзэсгэлэнд Гванжугийн зургаан уран бүтээлч болох Пак Сан Хва (Park Sang-hwa), Им Юн Хён (Lim Yong-hyun), Пак Сэ Хый (Park Se-hee), Мүн Чан Хван (Moon Chang-hwan), Жон Дог Ён (Jung Deok-yong) болон Монголын орчин үеийн дүрслэх урлагийн төлөөлөл болсон зургаан уран бүтээлч болох Ё.Төгөлдөр, Б.Номин, Г.Гэрэлхүү, Д.Дорждэрэм, Б.Хишигсүрэн, Э.Энхзаяа нарын нийт 30 гаруй бүтээлийг нэгтгэн толилуулжээ. 

Гуанжү хотын дүрслэх урлагийн музейн куратор, судлаач Жон Хый Согын өгүүлснээр үзэсгэлэнд сонгогдсон уран бүтээлчид эгэл жирийн амьдралаас үлдсэн мөчүүд болон өөрийгөө танин мэдэхэд нөлөөлсөн сэдлүүдийг дүрслэн харуулахаас гадна Улаанбаатар болон Гванжу хотын өвөрмөц онцлогийг өөрсдийн урлагийн хэлээр илэрхийлэхийг зорьжээ.

Куратор Жон Хый Согын тодорхойлсноор энэхүү үзэсгэлэн нь бие даасан арван хоёр өгүүлэмжээс бүрдэх боловч эдгээр арван хоёр өөр өнцөг хоорондоо сүлжилдэн холбогдох аж. Үзэсгэлэнгийн нэрийн хувьд эдгээр уран бүтээлчид өөр өөр түүхэн нөхцөл, соёлын орчин ба оршин буй газар нутгийнхувьд ялгаатай байвч Улаанбаатар болон Гванжугийн уран бүтээлчид бие биеэ гэрэлтүүлэн, бие биеийнхээ дуу хоолойгоор хөглөгдөнө гэсэн санааг агуулна.

Г.Гэрэлхүү. Гэрэл зургийг: Монголын уран зургийн галерей.

Хүн ба байгалийн харилцан шүтэлцээ, мэдрэмж ба дурсамж, уламжлал ба ижилсэл гэсэн сэдвүүдийг Солонгос ба Монгол уран бүтээлчид бүтээлдээ хэрхэн тусгаж, илэрхийлснийг мөн өөр хоорондоо харилцаж, зарим тохиолдолд эсрэгцэж буйг үзэгчид олж харах боломжийг “Бие биедээ тусах гэрэл” үзэсгэлэн олгожээ.

Мүн Чан Хван. Гэрэл зургийг: Монголын уран зургийн галерей.

Read more

М.Батзоригийн "Гарц ба Орц" үзэсгэлэн: Монголын дүрслэх урлагийн контемпорари хандлага хааш чиглэнэ вэ?

М.Батзоригийн "Гарц ба Орц" үзэсгэлэн: Монголын дүрслэх урлагийн контемпорари хандлага хааш чиглэнэ вэ?

“Exit and Entry” үзэсгэлэн B Contemporary Art Gallery 2026.09.04 - 2026.09.27 А.Ганзаяа Март овогтой Батзориг нь 2001 онд ДУДэС-ийн уран зургийн ангийг зураач мэргэжлээр, 2003 онд СУИС-ийг “Монголын уран зургийн хийсвэр сэтгэлгээний зарим онцлог” сэдвээр магистр, 2022 онд “Монголын дүрслэх урлагийн модерн, контемпорари хандлагын

Б.Баттогтохын “Hope” үзэсгэлэн: оршихуйн үргэлжлэлд үлдэх ба үлдээх үр

Б.Баттогтохын “Hope” үзэсгэлэн: оршихуйн үргэлжлэлд үлдэх ба үлдээх үр

“HOPE” үзэсгэлэн CAB урлагийн орон зай 2026.09.07 - 2026.09.12 Э.Эмүлэн Уран бүтээлч Б.Баттогтохын “HOPE” бие даасан үзэсгэлэн CAB урлагийн орон зайд гарч байна. “HOPE” хэмээх нэр нь “Итгэл найдвар” хэмээн орчуулагдахаас гадна “Humanity, Origin, Planet, Existence” гэх үгсийн эхний үсгийн нийлбэр юм. Үүнээс тус үзэсгэлэнгийн

"ҮсэгТоо" нэгдэл анхны үзэсгэлэнгээ толилуулж байна

"ҮсэгТоо" нэгдэл анхны үзэсгэлэнгээ толилуулж байна

“Хотын чимээ” үзэсгэлэн 2026.08.07 - 2026.08.30 B Contemporary Art Gallery Э.Эмүлэн “Хотын чимээ” үзэсгэлэнд орчин үеийн Улаанбаатар хотын үзэгдэл, нийгмийн өөрчлөлт, хүний өдөр тутмын амьдралыг уран бүтээлчид өөр өөрсдийн өнцөг, арга барилаар илэрхийлжээ. Тус үзэсгэлэн нь 2025 онд байгуулагдсан залуу уран бүтээлчдийн “ҮсэгТоо” нэгдлийн анхны үзэсгэлэн