Mетрополитан урлагийн музей Буддын сүмээс алдагдсан үзмэрийг Өмнөд Солонгос руу буцаажээ

Share
Mетрополитан урлагийн музей Буддын сүмээс алдагдсан үзмэрийг Өмнөд Солонгос руу буцаажээ

Солонгосын дайны үеэр алдагдсан зургийг сүмд нь албан ёсоор буцаан өгсөн байна 

АНУ-ын Нью Йорк хотын Метрополитан урлагийн музей цуглуулгад нь хадгалагдаж байсан 18-р зууны үеийн Буддын шашны холбогдолтой хуйлмал зургийг БНСУ-д буцааж өгчээ. 

Тамын арав дахь хаан (1798) нэртэй зургийг энэ оны 11-р сард Гангвон мужийн Сокчо дахь Синхеунса сүмд нь эргүүлэн өгсөн байна. Тус бүтээлийг АНУ-ын арми Солонгосын дайны үеэр сүмийг эзэлж авах үед хууль бусаар авсан гэж үздэг. 

Уг зураг нь газар доорх ертөнцийн арван хааныг дүрсэлсэн цуврал зургийн нэг хэсэг бөгөөд өдгөө гурав нь гадаадад хадгалагдаж байна. Солонгос дахь Сокчогийн соёлын өвийг эргүүлэн авах хороо цуврал зураг эргээд нэг дор цуглана хэмээн найдаж буйгаа илэрхийлжээ.

©Метрополитан урлагийн музей

Сөүл хотноо болсон үзмэрийг албан ёсоор хүлээлгэн өгөх арга хэмжээнд Метрополитан урлагийн музейн захирал Макс Холлейн, Солонгосын өвийн үйлчилгээний администратор Хэо Мин, Хилийн чанад дахь Солонгосын соёлын өвийн сангийн ерөнхий нарийн бичгийн дарга Квак Чан Ён, Сокчо хотын дарга Ли Бён Сон; Сокчогийн соёлын өвийг эргүүлэн авах хорооны дарга Ли Санг Рае болон Синхеунса сүмийн ахлах лам Жи Хэ нар оролцжээ.

Солонгосын соёлын өвийн албаны администратор Хэо Мин: "Энэ хэрэг бол төр, хувийн хэвшлийн нягт хамтын ажиллагаагаар чухал үр дүнд хүргэсэн гайхалтай жишээ боллоо" гэж мэдэгджээ.

Метрополитан урлагийн музей нь Соёлын Өмчийн Санаачилга төслийн хүрээнд сүүлийн хэдэн жилийн хугацаанд хэд хэдэн үзмэрийг эх оронд нь буцаагаад байгаа билээ. Үүнээс дурдахад 2021-2022 онд Непал улс руу 11-р болон 13-р зууны үеийн хоёр баримал, 2023 онд Грек, Турк улс руу арав гаруй үзмэр, 2024 онд Ирак улс руу эртний Шумерын нэг үзмэр зэрэг үзмэрүүдийг хууль ёсны дагуу буцаагаад байгаа билээ. 

Соёлын Өмчийн Санаачлагаа төслийг хүрээнд цуглуулга дахь үзмэрийн гарал үүслийн судлах судлаачдын тоог хоёр дахин нэмэгдүүлснээр Метрополитан урлагийн музейн хууль бусаар худалдагдсан үзмэрийг эзэнд нь эргүүлэн өгөх хүчин чармайлт эрчимжиж байна. 

Met одоо эргүүлэн өгсөн үзмэрийн талаарх мэдээллийг тусгахын тулд үзмэр тус бүрийн цахим хуудсыг шинэчилж байгаа аж. 

Read more

М.Батзоригийн "Гарц ба Орц" үзэсгэлэн: Монголын дүрслэх урлагийн контемпорари хандлага хааш чиглэнэ вэ?

М.Батзоригийн "Гарц ба Орц" үзэсгэлэн: Монголын дүрслэх урлагийн контемпорари хандлага хааш чиглэнэ вэ?

“Exit and Entry” үзэсгэлэн B Contemporary Art Gallery 2026.09.04 - 2026.09.27 А.Ганзаяа Март овогтой Батзориг нь 2001 онд ДУДэС-ийн уран зургийн ангийг зураач мэргэжлээр, 2003 онд СУИС-ийг “Монголын уран зургийн хийсвэр сэтгэлгээний зарим онцлог” сэдвээр магистр, 2022 онд “Монголын дүрслэх урлагийн модерн, контемпорари хандлагын

Б.Баттогтохын “Hope” үзэсгэлэн: оршихуйн үргэлжлэлд үлдэх ба үлдээх үр

Б.Баттогтохын “Hope” үзэсгэлэн: оршихуйн үргэлжлэлд үлдэх ба үлдээх үр

“HOPE” үзэсгэлэн CAB урлагийн орон зай 2026.09.07 - 2026.09.12 Э.Эмүлэн Уран бүтээлч Б.Баттогтохын “HOPE” бие даасан үзэсгэлэн CAB урлагийн орон зайд гарч байна. “HOPE” хэмээх нэр нь “Итгэл найдвар” хэмээн орчуулагдахаас гадна “Humanity, Origin, Planet, Existence” гэх үгсийн эхний үсгийн нийлбэр юм. Үүнээс тус үзэсгэлэнгийн

"ҮсэгТоо" нэгдэл анхны үзэсгэлэнгээ толилуулж байна

"ҮсэгТоо" нэгдэл анхны үзэсгэлэнгээ толилуулж байна

“Хотын чимээ” үзэсгэлэн 2026.08.07 - 2026.08.30 B Contemporary Art Gallery Э.Эмүлэн “Хотын чимээ” үзэсгэлэнд орчин үеийн Улаанбаатар хотын үзэгдэл, нийгмийн өөрчлөлт, хүний өдөр тутмын амьдралыг уран бүтээлчид өөр өөрсдийн өнцөг, арга барилаар илэрхийлжээ. Тус үзэсгэлэн нь 2025 онд байгуулагдсан залуу уран бүтээлчдийн “ҮсэгТоо” нэгдлийн анхны үзэсгэлэн