ЮНЕСКО-гийн Дэлхийн өвд бүртгэлтэй Голестан ордон АНУ-Израилийн цохилтонд өртлөө

Share
ЮНЕСКО-гийн Дэлхийн өвд бүртгэлтэй Голестан ордон АНУ-Израилийн цохилтонд өртлөө
Голестан ордон, агаарын цохилтын дараах байдал.

Ираны нийслэл Техран хотын Араг Талбайд 2026 оны 3-р сарын 2-нд өгсөн цохилтын дараах дэлбэрэлтийн долгион болон нурангиас болж Дэлхийн өвд бүртгэлтэй Голестан ордон сүйтгэгдсэн талаар ЮНЕСКО-c мэдээллээ. Араг Талбай нь Голестан ордны хамгаалалтын бүсэд байрладаг байна.

Голестан ордон, агаарын цохилтын дараах байдал. Гэрэл зургийг: Reuters

Ираны Сафавид гүрний (1501 - 1736) үед эхлэл нь тавигдаж хожим Хажар гүрний (1794 - 1925) үед өргөтгөгдсөн Голестан ордон нь Персийн гар урлал, уран барилгын гайхамшигт өв юм. Ордны түүх Техран хотыг улсын нийслэл болж Кажарын хааны гэр бүлийн засаг захиргааны төв болсон үетэй холбогдох бөгөөд тус хотын хамгийн эртний барилгуудын нэг юм.

Голестан ордон, 2010. Гэрэл зургийг: Соруш Ангабини ©Соруш Ангабини

Орон нутгийн хэвлэлүүдэд нийтлэгдсэн зургуудаас ордны таних тэмдэг болсон толь болон шилэн чимэглэлүүд гэмтсэн харагдаж байна. Эдгээр толин чимэглэлүүд нь 19-р зуунаас улбаатай юм. Голестан цогцолбор музей нь найман ордон болон цэцэрлэгт хүрээлэнгээс бүрддэг бөгөөд өдгөө нурангиар дүүрч, “орси” нэртэй цонхнууд нь хагарч, модон хаалганууд мөн гэмтсэн байна.

Иран улс ЮНЕСКО-ийн Дэлхийн өвд бүртгэлтэй нийт хорин есөн дурсгалтай. Голестан ордноос өөр дурсгал эвдэрч сүйдсэн мэдээ одоогоор зарлагдаагүй байна. Олон улсын эрх зүйн хүрээнд дайн ба зэвсэгт мөргөлдөөний үеэр түүх соёлын өв хамгаалагддаг. 1954 оны Зэвсэгт мөргөлдөөний үед соёлын үнэт зүйлсийг хамгаалах тухай Гаагийн конвенц мөн 1972 оны Дэлхийн байгалийн болон соёлын өвийг хамгаалах тухай конвенц зэрэг олон улсын гэрээ, конвенцүүдийн хүрээнд Голестан ордон зэрэг дурсгалт газрууд хамгаалагдах ёстой ч ийнхүү гэмтэж сүйдсэн нь тун харамсалтай.

Read more

М.Батзоригийн "Гарц ба Орц" үзэсгэлэн: Монголын дүрслэх урлагийн контемпорари хандлага хааш чиглэнэ вэ?

М.Батзоригийн "Гарц ба Орц" үзэсгэлэн: Монголын дүрслэх урлагийн контемпорари хандлага хааш чиглэнэ вэ?

“Exit and Entry” үзэсгэлэн B Contemporary Art Gallery 2026.09.04 - 2026.09.27 А.Ганзаяа Март овогтой Батзориг нь 2001 онд ДУДэС-ийн уран зургийн ангийг зураач мэргэжлээр, 2003 онд СУИС-ийг “Монголын уран зургийн хийсвэр сэтгэлгээний зарим онцлог” сэдвээр магистр, 2022 онд “Монголын дүрслэх урлагийн модерн, контемпорари хандлагын

Б.Баттогтохын “Hope” үзэсгэлэн: оршихуйн үргэлжлэлд үлдэх ба үлдээх үр

Б.Баттогтохын “Hope” үзэсгэлэн: оршихуйн үргэлжлэлд үлдэх ба үлдээх үр

“HOPE” үзэсгэлэн CAB урлагийн орон зай 2026.09.07 - 2026.09.12 Э.Эмүлэн Уран бүтээлч Б.Баттогтохын “HOPE” бие даасан үзэсгэлэн CAB урлагийн орон зайд гарч байна. “HOPE” хэмээх нэр нь “Итгэл найдвар” хэмээн орчуулагдахаас гадна “Humanity, Origin, Planet, Existence” гэх үгсийн эхний үсгийн нийлбэр юм. Үүнээс тус үзэсгэлэнгийн

"ҮсэгТоо" нэгдэл анхны үзэсгэлэнгээ толилуулж байна

"ҮсэгТоо" нэгдэл анхны үзэсгэлэнгээ толилуулж байна

“Хотын чимээ” үзэсгэлэн 2026.08.07 - 2026.08.30 B Contemporary Art Gallery Э.Эмүлэн “Хотын чимээ” үзэсгэлэнд орчин үеийн Улаанбаатар хотын үзэгдэл, нийгмийн өөрчлөлт, хүний өдөр тутмын амьдралыг уран бүтээлчид өөр өөрсдийн өнцөг, арга барилаар илэрхийлжээ. Тус үзэсгэлэн нь 2025 онд байгуулагдсан залуу уран бүтээлчдийн “ҮсэгТоо” нэгдлийн анхны үзэсгэлэн