Густав Климтийн бүтээл 236.4 сая америк долларын үнэд хүржээ

Share
Густав Климтийн бүтээл 236.4 сая америк долларын үнэд хүржээ

Австрийн зураач Густав Климтийн бүтээл дуудлага худалдаагаар зарагдсан хамгийн өндөр үнэтэй бүтээлийн хоёрт жагсаж байна.

Австрийн зураач Густав Климтийн бүтээл 11 сарын 18-ны өдөр Нью-Йорк хотноо болсон дуудлага худалдаагаар 236.4 сая америк долларын үнэд хүржээ. Энэ нь өдгөө дуудлага худалдаагаар зарагдсан хамгийн өндөр үнэтэй бүтээлийн хоёрт жагсаж байна.

1914-1916 оны хооронд зурагдсан Элизабет Ледерерийн хөрөг зургийн төлөөх ширүүн өрсөлдөөн 6 худалдан авагч хооронд 20 минут үргэлжилжээ. Содебиc дуудлага худалдааны компани тус хөргийн худалдан авагчийн талаарх мэдээллийг одоогоор олон нийтэд зарлахаас татгалзжээ.

Тус зурагт Густав Климт өөрийн уран бүтээлийн үнэнч дэмжигч, ивээн тэтгэгчийн охин Элизабет Ледерерийг урт цагаан нөмрөг өмсөн, Ази маягийн хээ угалз бүхий цэнхэр хивсний өмнө зогсож байгаагаар дүрсэлжээ.

1938 онд нацистууд Австрийг эзлэхдээ Ледерерийн гэр бүлийн урлагийн цуглуулгыг тоносон боловч гэр бүлийн хөрөг зургуудыг нь үлдээсэн гэдэн байна.

Уг бүтээл Дэлхийн 2-р дайны үед нацистуудын гарт орж, түймэрт өртөн устахын даваан дэр аврагдаж 1948 онд хөргийн субъект болох Элизабет Ледерерийн ах Эрих Ледерерт буцаан өгжээ. Содебиcийн мэдээлснээр ах Ледерер нь зургийг өөр дээрээ хадгалж байгаад 1983 онд зарсан аж. Эсте Лаудеры компаний өв залгамжлагч Леонард А. Лаудер хөрөг зургийг 1985 онд хувийн цуглуулгынхаа нэг хэсэг болгож, Нью-Йорк дахь гэртээ толилуулан хадгалсаар иржээ.

Дуудлага худалдаа болохоос өмнө тус уран бүтээл 150 сая доллароор зарагдана гэж таамаглаж байсан бол хүлээлтээс хол давжээ. Леонард Лаудерын цуглуулгад багтсан Климтийн бусад бүтээлүүд мөн адил дуудлага худалдаагаар борлуулагдсанаас “Цэцэгт нуга” “Унтерах ам-Аттерси дахь ой” зэрэг бүтээлүүд нь 60-80 сая долларын үнэд хүрсэн байна.

Одоог хүртэл дуудлага худалдаагаар хамгийн өндөр үнээр зарагдсан урлагийн бүтээл болох Леонардо да Винчигийн "Салватор Мунди" зураг нь 2017 онд 450.3 сая доллараар зарагдсан юм.

Read more

Өөрчлөгдөх боломж, ухамсарлах шаардлагын тухай сануулах “Сүүлчийн зүүд” үзэсгэлэн

Өөрчлөгдөх боломж, ухамсарлах шаардлагын тухай сануулах “Сүүлчийн зүүд” үзэсгэлэн

Энэ удаагийн “Сүүлчийн зүүд” үзэсгэлэн нь уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт зэрэг байгаль орчны тулгамдсан асуудлыг онцлон авч үзэж, хүний үйл ажиллагаа болон хүн, байгалийн харилцан хамаарлын талаар эргэцүүлэх боломжийг бүрдүүлжээ.

Ж.Мөнхцэцэгийн “Зээр юу зүүдэлсэн бэ?” үзэсгэлэн ба эмзэг байгаль дэлхийн хамгаалагч байх нь

Ж.Мөнхцэцэгийн “Зээр юу зүүдэлсэн бэ?” үзэсгэлэн ба эмзэг байгаль дэлхийн хамгаалагч байх нь

“Зээр юу зүүдэлсэн бэ?” үзэсгэлэнгээр дамжуулан уран бүтээлч өөрөө анагаагч, хамгаалагчийн дүрээр бүтээлүүддээ давтагдан оршиж, хүн ба байгаль хоорондын тасарсан холбоог дахин сэргээх боломжийг эрэлхийлжээ.

Венецийн Биенналийн “Гайхамшигт хүлэг морьд давхих газар” үзэсгэлэн Марко Пологийн мөрөөр Монголд ирлээ

Венецийн Биенналийн “Гайхамшигт хүлэг морьд давхих газар” үзэсгэлэн Марко Пологийн мөрөөр Монголд ирлээ

Дэлхийн хамгийн нэр хүндтэй урлагийн байгууллагуудын нэг болох Венецийн Биенналь өөрийн Түүхэн архивын сангийн “Тэнгэрийг бүтээгч салхи. Марко Пологийн мөрөөр Венецийн Биенналь” төслөөр дамжуулан Улаанбаатар хотноо хүрэлцэн ирээд байна.