Францын Сентр Помпиду Өмнөд Солонгос улсад салбар музейгээ нээнэ

Share
Францын Сентр Помпиду Өмнөд Солонгос улсад салбар музейгээ нээнэ
Сентр Помпиду Ханва. Гэрэл зургийн эрхийг: Ханва Соёлын Сан.

Ханва Соёлын Сан ба Сентр Помпидугийн хамтран байгуулж буй Сентр Помпиду Ханва музей энэ оны 6-р сард нээлтээ хийнэ.

Франц улс болон Өмнөд Солонгос улс хооронд дипломат харилцаа тогтоосны 140 жилийн ойг тэмдэглэх ажлын хүрээнд Ханва Соёлын Сан (Hanwha Foundation of Culture) болон Сентр Помпиду (Centre Pompidou) хамтран Сөүл хотод Сентр Помпиду Ханва музейг 2026 оны 6-р сарын 4-ний өдөр нээхээр төлөвлөж байна. Энэхүү музейн нээлт нь хоёр улсын соёлын солилцоо, хамтын ажиллагааны түүхэн дахь чухал төсөл болж, Сөүл хотын төвд модерн болон орчин үеийн урлагт зориулсан шинэ байгууллага бий болох юм.

Францын Сентр Помпиду нь Европ дахь модерн болон орчин үеийн урлагийн хамгийн чухал цуглуулгатай музей бөгөөд цуглуулгаараа дэлхийд хоёрт ордог байна. 1969 онд Францын ерөнхийлөгч Жорж Помпиду Модерн ба Контемпорари Урлагийн Үндэсний Музей ба олон нийтийн номын сан зэрэгцэн орших цоо шинэ байгууллага Франц улсад байх хэрэгтэй хэмээн Сентр Помпидуг байгуулах болжээ. Өдгөө архитектурын өвөрмөц шийдлээрээ дэлхийд танигдсан Сентр Помпидугийн Парис хотын төвд байрлах барилгыг Рензо Пиано болон Ричард Рожерс нар 1972 онд эхлүүлсэн бөгөөд 1977 онд ашиглалтад орох үедээ шуугиан дэгдээж байж. Тус барилгыг шинэчилж засварлах ажлыг 2025 онд эхлүүлсэн тул Сентр Помпидугийн барилга нь 2030 хүртэл хаалттай байх юм.

©Сентр Помпиду

Сентр Помпиду үйл ажиллагаагаа тасралтгүй, идэвхтэй үргэлжлүүлэх, музейн цуглуулгыг олон нийтэд хүртээмжтэй байлгах үүднээс музейн зүгээс “Constellation” төслийн хүрээнд Францдаа болон олон улсад үйл ажиллагаагаа өргөжүүлэхээр зорьж буй юм. Үүний хүрээнд ойрын саруудад Сөүл болон Брюссель хотуудад Сентр Помпидугийн шинэ салбарууд нээгдэхээр төлөвлөгджээ.

Сентр Помпиду Ханва нь Сөүл хотын санхүүгийн төв болох Ёйдо дүүрэгт байрлах бөгөөд 11,000 м² гаруй талбай бүхий үзэсгэлэнгийн танхимтай барилгыг Вилмоттэ энд Ассосие (Wilmotte & Associés) архитектурын товчооны зураг төслөөр гүйцэтгэжээ.

Роберт Дэлауни. Парис хот, 1910-1912. ©Сентр Помпиду.

Сентр Помпидугийн зүгээс мэдээлснээр Сентр Помпиду Ханва музейн үзэсгэлэн бүрийг Солонгос болон Францын багууд хамтран кураторлож, шинэлэг судалгаанд тулгуурлан зохион байгуулах бөгөөд ингэснээр үзэгчдэд орчин үеийн болон орчин цагийн урлагийг шинэ өнцгөөс танин мэдэх боломж олгож, хоёр улсын хооронд кураторын судалгаа болон уран бүтээлийн солилцоог хөгжүүлэхэд хувь нэмэр оруулна хэмээжээ. Музейн нээлтийн үзэсгэлэн болох “The Cubists: Inventing Modern Vision” үзэсгэлэн Сентр Помпидугийн цуглуулгаас бүрдэж, музейн хоёр үндсэн танхимыг эзэлнэ. Үзэсгэлэнд Пабло Пикассо, Жорж Брак, Хуан Гри, Фернанд Леже, Сониа Дэлауни, Роберт Дэлауни зэрэг кубизмын тэргүүлэх уран бүтээлчдийн бүтээлүүдээс гадна Солонгост төдийлөн танигдаагүй Алберт Глеизэс, Амэндэ Озефан, Наталия Гончарова нарыг бүтээлүүдийг мөн дэлгэнэ.

Ханва Соёлын Санг ашгийн бус байгууллагыг Солонгосын урлаг, соёлыг тогтвортой хөгжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаа явуулах зорилготойгоор Ханва Группын зүгээс 2007 онд үүсгэн байгуулсан байна. Ханва Групп нь Өмнөд Солонгос улсдаа үйл ажиллагаагаараа долоод бичигддэг ба бүрэлдэхүүн компаниуд нь эрчим хүч, химийн ба материалын инженерчлэл, нисэх ба аюулгүй байдлын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байна.

Read more

М.Батзоригийн "Гарц ба Орц" үзэсгэлэн: Монголын дүрслэх урлагийн контемпорари хандлага хааш чиглэнэ вэ?

М.Батзоригийн "Гарц ба Орц" үзэсгэлэн: Монголын дүрслэх урлагийн контемпорари хандлага хааш чиглэнэ вэ?

“Exit and Entry” үзэсгэлэн B Contemporary Art Gallery 2026.09.04 - 2026.09.27 А.Ганзаяа Март овогтой Батзориг нь 2001 онд ДУДэС-ийн уран зургийн ангийг зураач мэргэжлээр, 2003 онд СУИС-ийг “Монголын уран зургийн хийсвэр сэтгэлгээний зарим онцлог” сэдвээр магистр, 2022 онд “Монголын дүрслэх урлагийн модерн, контемпорари хандлагын

Б.Баттогтохын “Hope” үзэсгэлэн: оршихуйн үргэлжлэлд үлдэх ба үлдээх үр

Б.Баттогтохын “Hope” үзэсгэлэн: оршихуйн үргэлжлэлд үлдэх ба үлдээх үр

“HOPE” үзэсгэлэн CAB урлагийн орон зай 2026.09.07 - 2026.09.12 Э.Эмүлэн Уран бүтээлч Б.Баттогтохын “HOPE” бие даасан үзэсгэлэн CAB урлагийн орон зайд гарч байна. “HOPE” хэмээх нэр нь “Итгэл найдвар” хэмээн орчуулагдахаас гадна “Humanity, Origin, Planet, Existence” гэх үгсийн эхний үсгийн нийлбэр юм. Үүнээс тус үзэсгэлэнгийн

"ҮсэгТоо" нэгдэл анхны үзэсгэлэнгээ толилуулж байна

"ҮсэгТоо" нэгдэл анхны үзэсгэлэнгээ толилуулж байна

“Хотын чимээ” үзэсгэлэн 2026.08.07 - 2026.08.30 B Contemporary Art Gallery Э.Эмүлэн “Хотын чимээ” үзэсгэлэнд орчин үеийн Улаанбаатар хотын үзэгдэл, нийгмийн өөрчлөлт, хүний өдөр тутмын амьдралыг уран бүтээлчид өөр өөрсдийн өнцөг, арга барилаар илэрхийлжээ. Тус үзэсгэлэн нь 2025 онд байгуулагдсан залуу уран бүтээлчдийн “ҮсэгТоо” нэгдлийн анхны үзэсгэлэн