CAB урлагийн орон зайд үйл хөдлөлийн урлагийн үдэш болно

Share
CAB урлагийн орон зайд үйл хөдлөлийн урлагийн үдэш болно

Перформанс буюу үйл хөдлөлийн урлаг нь уран бүтээлчид өөрийн боловсруулсан сэдэв, санаа, хөтөлбөрөө үйл хөдлөлөөр дамжуулан илэрхийлдэг орчин үеийн урлагийн нэгэн төрөл. 

"Хөх нар" орчин үеийн урлагийн төвийн үүсгэн байгуулагч, куратор Ё.Далх-Очирын онцолсноор Монголд энэ төрлийн үйлдлийн урлагийг 2004 онд анх удаа зохиолч, яруу найрагч Б.Сэргэлэн “Хөх Нар” контемпорари арт галерейд толилуулж байжээ. Түүнээс хойш 2005-2009 оны хооронд “Арт кэмп” олон улсын хөтөлбөрт уран бүтээлч Б.Сэргэлэн, Т.Энхболд, С.Ганзүг нар үйл хөдлөлийн урлагаар оролцон урлагийн гараагаа эхлүүлж байсан ба үйлдлийн урлагаар дамжуулан олон улсад өөрийгөө таниулж чадсан уран бүтээлчид болцгоосон байна. Т.Энхболд ба С.Ганзүг нар нь 2015 онд болсон 56 дахь Венецийн Биеннальд үйл хөдлөлийн урлагийн үзүүлбэрүүдээ тус хотын гудамж талбайд үзүүлж байсан нь Монголын орчин үеийн урлагийн түүхэнд бичигдэх чухал перформанс болж байжээ.

Үүнээс гадна “Нүүдэлчдийн Давалгаа” үйлдлийн урлагийн хамтлагийг уран бүтээлч Г.Энхжаргал, Б.Мөнхцэцэг, Ж.Болортүвшин, Г.Шийлэгмаа, Б.Дөлгөөн, Э.Энхзаяа, Ж.Анунаран нар үүсгэн байгуулж өөрсдийн концепт хөтөлбөрөө өрөг, медиа, үйл хөдлөлийн урлагтай уялдуулан хамтарсан олон үзүүлбэрээ толилуулж байсан нь Монголын орчин үеийн урлагт нэгэн шинэ давалгаа болж байсан билээ.  

Энэхүү урлагийн төрлийг Монголд хөгжихөд чухал хувь нэмэр оруулсан "Хөх нар" орчин үеийн урлагийн төвийн САВ урлагийн орон зайд 4-р сарын 9-ний өдөр таван уран бүтээлч үйл хөдлөлийн урлагийн бүтээлээ олны хүртээл болгох юм. Тус арга хэмжээний куратораар Ё.Далх-Очир ажилласан бөгөөд тэрээр үйл хөдлөлийн урлагийн талаарх илтгэл танилцуулсны дараа уран бүтээлч Д.Бадам “Лусын аялал”, Ж.Болортүвшин “Гэрлэн хэллэг”, Р.Чинзориг “Тархиа сунга”, Күкэнэ (Ц.Хулан) “Rosas danst rosas”, EYELEND (О.Анхбаяр) “Дуудлага” зэрэг бүтээлээ тус тус толилуулна.

“CAB” урлагийн орон зай

Хаяг: Төв шуудангийн хойно, Монтел төвийн баруун хойно, Эрдэнэс Таван толгой оффисийн баруун талд, Гэрэл төвийн 1-р давхар

©Хөх нар орчин үеийн урлагийн төв

Read more

М.Батзоригийн "Гарц ба Орц" үзэсгэлэн: Монголын дүрслэх урлагийн контемпорари хандлага хааш чиглэнэ вэ?

М.Батзоригийн "Гарц ба Орц" үзэсгэлэн: Монголын дүрслэх урлагийн контемпорари хандлага хааш чиглэнэ вэ?

“Exit and Entry” үзэсгэлэн B Contemporary Art Gallery 2026.09.04 - 2026.09.27 А.Ганзаяа Март овогтой Батзориг нь 2001 онд ДУДэС-ийн уран зургийн ангийг зураач мэргэжлээр, 2003 онд СУИС-ийг “Монголын уран зургийн хийсвэр сэтгэлгээний зарим онцлог” сэдвээр магистр, 2022 онд “Монголын дүрслэх урлагийн модерн, контемпорари хандлагын

Б.Баттогтохын “Hope” үзэсгэлэн: оршихуйн үргэлжлэлд үлдэх ба үлдээх үр

Б.Баттогтохын “Hope” үзэсгэлэн: оршихуйн үргэлжлэлд үлдэх ба үлдээх үр

“HOPE” үзэсгэлэн CAB урлагийн орон зай 2026.09.07 - 2026.09.12 Э.Эмүлэн Уран бүтээлч Б.Баттогтохын “HOPE” бие даасан үзэсгэлэн CAB урлагийн орон зайд гарч байна. “HOPE” хэмээх нэр нь “Итгэл найдвар” хэмээн орчуулагдахаас гадна “Humanity, Origin, Planet, Existence” гэх үгсийн эхний үсгийн нийлбэр юм. Үүнээс тус үзэсгэлэнгийн

"ҮсэгТоо" нэгдэл анхны үзэсгэлэнгээ толилуулж байна

"ҮсэгТоо" нэгдэл анхны үзэсгэлэнгээ толилуулж байна

“Хотын чимээ” үзэсгэлэн 2026.08.07 - 2026.08.30 B Contemporary Art Gallery Э.Эмүлэн “Хотын чимээ” үзэсгэлэнд орчин үеийн Улаанбаатар хотын үзэгдэл, нийгмийн өөрчлөлт, хүний өдөр тутмын амьдралыг уран бүтээлчид өөр өөрсдийн өнцөг, арга барилаар илэрхийлжээ. Тус үзэсгэлэн нь 2025 онд байгуулагдсан залуу уран бүтээлчдийн “ҮсэгТоо” нэгдлийн анхны үзэсгэлэн