Америкийн Нэгдсэн Улсыг төлөөлж 61 дэх Венецийн Биеннальд оролцох уран бүтээлч болон кураторын багийг танилцуулж байна

Share
Америкийн Нэгдсэн Улсыг төлөөлж 61 дэх Венецийн Биеннальд оролцох уран бүтээлч болон кураторын багийг танилцуулж байна
Венецийн Биенналь дахь Америкийн Нэгдсэн Улсын павильон

Дэлхийн 2-р дайны жилүүдийг эс тооцвол Америкийн Нэгдсэн Улс нь Венецийн Биеннальд 1895 эхлэн жил бүр оролцсоор иржээ. АНУ-ын Төрийн департаментын Боловсрол, соёлын асуудал эрхэлсэн товчоо жил бүр ойролцоогоор 375,000 долларыг Венецийн Биеннальд төсөвлөсөөр ирсэн байна. Үзэсгэлэнг зохион байгуулах ажлыг харин Үндэсний Урлагийн Сангаас (NEA) товлосон олон улсын үзэсгэлэнгийн хороо буюу урлагийн мэргэжилтнүүдээс бүрдсэн зөвлөл хариуцаж, сонгон шалгаруулалтыг явуулдаг бөгөөд төсвөөс гадуурх зардлыг хувь хандивлагчдаас босгодог байна.

Харин энэ удаад улс төрийн байдлаас үүдэн төлөвлөгөөт ажлууд удаа дараа хойшлогдож, үзэсгэлэнгийн зохион байгуулалтын ажилд томоохон өөрчлөлтүүд гарчээ. Үндэсний урлагийн сан нь боловсон хүчний хомсдол, цагийн хуваарийн асуудлаас болоод Венецийн Биенналийн асуудалд оролцоогүй бөгөөд зөвхөн Төрийн департамент хариуцах болсон байна.

2025 оны 9-р сард уран бүтээлч Роберт Лаззарини болон бие даасан куратор Жон Равенал нарын үзэсгэлэнгийн саналыг Төрийн департамент дэмжсэн боловч төд удалгүй уран бүтээлч өөрөө нэрээ татжээ. Иймд АНУ-ыг төлөөлөн оролцох үзэсгэлэнгийн асуудал хэсэг хугацаанд тодорхойгүй байсан билээ.

Тэгвэл 2025 оны 11-р сарын 24-ний өдөр Венецийн биеннальд уран барималч Алма Аллен "Алма Аллен: Намайг сэвшээ салхи хэмээ" нэртэй үзэсгэлэнгээрээ АНУ-ыг төлөөлөн оролцохоор сонгогдсон талаар Төрийн департаментын зүгээс мэдэгдсэн. Алма Аллен нь АНУ-ын Юта мужаас гаралтай бөгөөд өдгөө Мексикт оршин суудаг. 2014 оны Уитнигийн Биеннальд оролцохоор сонгогдохын өмнө тэрээр Нью-Йорк хотын Сохо дүүргийн гудамжинд гараар сийлсэн жижиг баримлуудаа зарж борлуулдаг байжээ.

Уран бүтээлч Алма Аллен

АНУ-ын павильоны албан ёсны веб хуудсанд мэдээлснээр Алма Аллен бүтээлээ туурвихдаа сийлбэр, гараар барьж хийх зэрэг уламжлалт аргуудыг роботжуулсан баримал хийх технологитой хослуулах ба Америк тивээс гаралтай материалыг ашиглахаа онцолжээ. Үүнд Америкийн хуш мод, Cantera verde хэмээх галт уулын ногоон чулуу, мөн Колорадо мужийн цагаан юуль гантиг чулуу зэрэг багтана. Юуль гантиг нь АНУ-ын түүхэн дурсгалууд болох Вашингтон хот дахь Линкольны дурсгалт хөшөө болон Арлингтоны Үндэсний оршуулгын газрын нэр нь үл мэдэгдэх цэргийн бунханыг барихад ашигласан чулуу юм. 

Алма Аллен, Not Yet Titled, 2014. Юуль гантиг чулуу ба хуш модон тавцан.

Павильоны комиссараар Америкийн Урлагийн Консерванси (American Art Conservancy) байгууллагын үүсгэн байгуулагч Женни Паридо ажиллаж, бие даасан куратор Жеффри Услиптэй хамтран үзэсгэлэнг зохион байгуулна. 

61 дэх Венецийн Олон улсын Дүрслэх Урлагийн Биеннальд оролцох АНУ-ын павильон нь АНУ-ын Тусгаар тогтнолын тунхагт гарын үсэг зурсны 250 жилийн ойг тэмдэглэх “America 250” үйл ажиллагаатай давхцах юм. Төрийн департаментын мэдэгдэлд Аллены үзэсгэлэн нь АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын "Америк нэн тэргүүнд" үзэл баримтлалтай нийцэх болно гэдгийн мөн онцолсон байна.

Read more

М.Батзоригийн "Гарц ба Орц" үзэсгэлэн: Монголын дүрслэх урлагийн контемпорари хандлага хааш чиглэнэ вэ?

М.Батзоригийн "Гарц ба Орц" үзэсгэлэн: Монголын дүрслэх урлагийн контемпорари хандлага хааш чиглэнэ вэ?

“Exit and Entry” үзэсгэлэн B Contemporary Art Gallery 2026.09.04 - 2026.09.27 А.Ганзаяа Март овогтой Батзориг нь 2001 онд ДУДэС-ийн уран зургийн ангийг зураач мэргэжлээр, 2003 онд СУИС-ийг “Монголын уран зургийн хийсвэр сэтгэлгээний зарим онцлог” сэдвээр магистр, 2022 онд “Монголын дүрслэх урлагийн модерн, контемпорари хандлагын

Б.Баттогтохын “Hope” үзэсгэлэн: оршихуйн үргэлжлэлд үлдэх ба үлдээх үр

Б.Баттогтохын “Hope” үзэсгэлэн: оршихуйн үргэлжлэлд үлдэх ба үлдээх үр

“HOPE” үзэсгэлэн CAB урлагийн орон зай 2026.09.07 - 2026.09.12 Э.Эмүлэн Уран бүтээлч Б.Баттогтохын “HOPE” бие даасан үзэсгэлэн CAB урлагийн орон зайд гарч байна. “HOPE” хэмээх нэр нь “Итгэл найдвар” хэмээн орчуулагдахаас гадна “Humanity, Origin, Planet, Existence” гэх үгсийн эхний үсгийн нийлбэр юм. Үүнээс тус үзэсгэлэнгийн

"ҮсэгТоо" нэгдэл анхны үзэсгэлэнгээ толилуулж байна

"ҮсэгТоо" нэгдэл анхны үзэсгэлэнгээ толилуулж байна

“Хотын чимээ” үзэсгэлэн 2026.08.07 - 2026.08.30 B Contemporary Art Gallery Э.Эмүлэн “Хотын чимээ” үзэсгэлэнд орчин үеийн Улаанбаатар хотын үзэгдэл, нийгмийн өөрчлөлт, хүний өдөр тутмын амьдралыг уран бүтээлчид өөр өөрсдийн өнцөг, арга барилаар илэрхийлжээ. Тус үзэсгэлэн нь 2025 онд байгуулагдсан залуу уран бүтээлчдийн “ҮсэгТоо” нэгдлийн анхны үзэсгэлэн