61 дэх Дүрслэх урлагийн Венецийн Биенналийн олон улсын үзэсгэлэнгийн кураторын багийг танилцуулж байна

Share
61 дэх Дүрслэх урлагийн Венецийн Биенналийн  олон улсын үзэсгэлэнгийн кураторын багийг танилцуулж байна

Венецийн Биенналийн олон улсын үзэсгэлэн “Минор түлхүүрийн аянд” (In Minor Keys) нэрийн дор 2026 оны 5-р сард нээнэ.

61 дэх Дүрслэх урлагийн Венецийн Биенналь олон улсын үзэсгэлэн 2026 оны 5-р сарын 9-өөс 11-р сарын 22 хүртэл Италийн Венец хотноо “Минор түлхүүрийн аянд” нэрийн дор зохион байгуулагдана.

Тус үзэсгэлэнгийн ерөнхий куратороор Өмнөд Африкийн Зиетс орчин үеийн музейн захирал, куратор Койо Коүо сонгогдсон болохыг 2024 оны 12-р сарын 3-ны өдөр зарлаад байсан билээ. Харамсалтай нь куратор Койо Коүо нь 57 насандаа зуурдаар нас барсан талаар энэ оны 5-р сарын 10-нд Венецийн Биенналийн зүгээс мэдээлжээ.

Үзэсгэлэнгийн нэр, удирдамжийг ерөнхий куратор Койо Коүогийн анх санаачилснаар, түүний гэр бүлийн дэмжлэгтэйгээр үргэлжлүүлэн авч явахаа Венецийн Биенналийн зохион байгуулагчид зарласан бөгөөд үүгээрээ түүний гэгээн дурсгалыг хүндэтгэн үйл хэргийг үргэлжлүүлэхийг зорьж буйгаа илэрхийлжээ. 

Куратор Койо Коүо нь үзэсгэлэнгийн нэрийг “Минор түлхүүрийн аянд” хэмээн тодорхойлсноо 2025 оны 4-р сарын 8-ны өдөр Биенналийн ерөнхийлөгчид илгээсэн хэвлэлийн мэдээ болон кураторын бичвэртээ дурдсан байна. 

Тэрээр "2024 оны 10-р сард Дүрслэх урлагийн Биенналийн 61 дэх удаагийн куратороор томилогдсон нь миний хувьд нэр төрийн хэрэг. Үзэсгэлэнгийн куратороор удирдан чиглүүлэх философийн хүрээг тантай болон танай хамт олонтой өнөөдөр хуваалцаж байгаадаа баяртай байна" хэмээн бичиж байжээ.

Венецийн Биенналийн зохион байгуулагчид куратор Койо Коүогийн өөрийн сонгосон баг хамт олонтой зөвлөлдөн ажиллаж байгаа бөгөөд тус багийн бүрэлдэхүүнд зөвлөх Гэйб Бэкхурст Фейхо (Gabe Beckhurst Feijoo), Мари Хэлэн Пэрэира (Marie Helene Pereira), Раша Салти (Rasha Salti), ерөнхий редактор Сидхарта Миттер (Siddhartha Mitter) болон туслах Рори Цапаи (Rory Tsapayi) нар багтана.

Read more

М.Батзоригийн "Гарц ба Орц" үзэсгэлэн: Монголын дүрслэх урлагийн контемпорари хандлага хааш чиглэнэ вэ?

М.Батзоригийн "Гарц ба Орц" үзэсгэлэн: Монголын дүрслэх урлагийн контемпорари хандлага хааш чиглэнэ вэ?

“Exit and Entry” үзэсгэлэн B Contemporary Art Gallery 2026.09.04 - 2026.09.27 А.Ганзаяа Март овогтой Батзориг нь 2001 онд ДУДэС-ийн уран зургийн ангийг зураач мэргэжлээр, 2003 онд СУИС-ийг “Монголын уран зургийн хийсвэр сэтгэлгээний зарим онцлог” сэдвээр магистр, 2022 онд “Монголын дүрслэх урлагийн модерн, контемпорари хандлагын

Б.Баттогтохын “Hope” үзэсгэлэн: оршихуйн үргэлжлэлд үлдэх ба үлдээх үр

Б.Баттогтохын “Hope” үзэсгэлэн: оршихуйн үргэлжлэлд үлдэх ба үлдээх үр

“HOPE” үзэсгэлэн CAB урлагийн орон зай 2026.09.07 - 2026.09.12 Э.Эмүлэн Уран бүтээлч Б.Баттогтохын “HOPE” бие даасан үзэсгэлэн CAB урлагийн орон зайд гарч байна. “HOPE” хэмээх нэр нь “Итгэл найдвар” хэмээн орчуулагдахаас гадна “Humanity, Origin, Planet, Existence” гэх үгсийн эхний үсгийн нийлбэр юм. Үүнээс тус үзэсгэлэнгийн

"ҮсэгТоо" нэгдэл анхны үзэсгэлэнгээ толилуулж байна

"ҮсэгТоо" нэгдэл анхны үзэсгэлэнгээ толилуулж байна

“Хотын чимээ” үзэсгэлэн 2026.08.07 - 2026.08.30 B Contemporary Art Gallery Э.Эмүлэн “Хотын чимээ” үзэсгэлэнд орчин үеийн Улаанбаатар хотын үзэгдэл, нийгмийн өөрчлөлт, хүний өдөр тутмын амьдралыг уран бүтээлчид өөр өөрсдийн өнцөг, арга барилаар илэрхийлжээ. Тус үзэсгэлэн нь 2025 онд байгуулагдсан залуу уран бүтээлчдийн “ҮсэгТоо” нэгдлийн анхны үзэсгэлэн