2026 оны Олон улсын музейн өдөр “Хуваагдмал дэлхийг нэгтгэж буй музейнүүд” сэдвийн дор зохион байгуулагдана

Манай улсын хувьд “Олон улсын музейн өдөр”-ийг 1998 онд анх удаа тэмдэглэж байв. 2003 онд ICOM Mongolia буюу ОУМЗ-ийн Монголын үндэсний хороо байгуулагдснаар бусад орны жишгээр жил бүр тэмдэглэх болжээ.

Share
2026 оны Олон улсын музейн өдөр “Хуваагдмал дэлхийг нэгтгэж буй музейнүүд” сэдвийн дор зохион байгуулагдана
Зургийн эх сурвалж: ICOM Mongolia

А.Ганзаяа

Олон Улсын Музейн Зөвлөл (ОУМЗ) буюу International Council Of Museums (ICOM)  нь дэлхийн II дайны дараагаар соёлын өвийг хамгаалах, музейн хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор 1946 онд Францын Парис хотод байгуулагдаж, өдгөө 80 жилийн нүүрийг үзээд байна. 

1977 онд ОУМЗ-өөс 5-р сарын 18-ны өдрийг “Олон улсын музейн өдөр” болгон тунхаглаж, жил бүр тодорхой сэдвийн хүрээнд зохион байгуулах болжээ. Өнгөрсөн онд “Хурдтай өөрчлөгдөж буй нийгэм дэх музейн ирээдүй” сэдвээр зохион байгуулагдсан нь 158 орны 37’000 гаруй музейг хамарсан тоо баримт бий. 

Манай улсын хувьд “Олон улсын музейн өдөр”-ийг 1998 онд анх удаа тэмдэглэж байв. 2003 онд ICOM Mongolia буюу ОУМЗ-ийн Монголын үндэсний хороо байгуулагдснаар бусад орны жишгээр жил бүр тэмдэглэх болжээ. Тэгвэл энэ жил музейн өдрийг “Хуваагдмал дэлхийг нэгтгэж буй музейнүүд” сэдвийн хүрээнд тэмдэглэх бөгөөд нийслэл болон орон нутагт байрлах төрийн өмчит болон хувийн музейнууд 2026 оны 5 сарын 18-ны өдөр олон нийтэд чиглэсэн үзэсгэлэн, тусгай арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөж байна.

Энэ жилийн сэдэв НҮБ-ын “Тогвортой хөгжлийн зорилт 10,16,17” буюу улс орнуудын доторх болон хоорондын тэгш бус байдлыг багасгах, шударга ёс, энх тайван, хүртээмжтэй нийгмийг дэмжих, тогтвортой хөгжлийн төлөөх дэлхийн түншлэлийг сэргээх зэрэгтэй нийцэж байгааг ОУМЗ-өөс онцоллоо. Харин ICOM Mongolia байгууллагаас тус өдрийг "музей нь соёл хоорондын солилцоо, ард түмний харилцан ойлголцол, хамтын ажиллагаа, энх тайвныг хөгжүүлэх чухал хэрэгсэл мөн" болохыг олон нийтэд таниулах зорилгын дор зохион байгуулж байгаагаа мэдэгдсэн. 

Музей бол түүх, соёлын өвийг хадгалах, хамгаалах, түгээх үүрэгтэй байгууллага юм. Иймд олон улсын музейнүүд хоорондоо харилцаа холбоо тогтоон, нэгэн зорилгод нэгдэн ажиллах нь  ялгарал, ижилслээ таниулах, өөрийн болон бусдын соёлд хүндэтгэлтэй хандах соёлыг түгээхэд чухал үүрэг гүйцэтгэх юм.  

Зургийн эх сурвалж: ICOM Mongolia

Read more

М.Батзоригийн "Гарц ба Орц" үзэсгэлэн: Монголын дүрслэх урлагийн контемпорари хандлага хааш чиглэнэ вэ?

М.Батзоригийн "Гарц ба Орц" үзэсгэлэн: Монголын дүрслэх урлагийн контемпорари хандлага хааш чиглэнэ вэ?

“Exit and Entry” үзэсгэлэн B Contemporary Art Gallery 2026.09.04 - 2026.09.27 А.Ганзаяа Март овогтой Батзориг нь 2001 онд ДУДэС-ийн уран зургийн ангийг зураач мэргэжлээр, 2003 онд СУИС-ийг “Монголын уран зургийн хийсвэр сэтгэлгээний зарим онцлог” сэдвээр магистр, 2022 онд “Монголын дүрслэх урлагийн модерн, контемпорари хандлагын

Б.Баттогтохын “Hope” үзэсгэлэн: оршихуйн үргэлжлэлд үлдэх ба үлдээх үр

Б.Баттогтохын “Hope” үзэсгэлэн: оршихуйн үргэлжлэлд үлдэх ба үлдээх үр

“HOPE” үзэсгэлэн CAB урлагийн орон зай 2026.09.07 - 2026.09.12 Э.Эмүлэн Уран бүтээлч Б.Баттогтохын “HOPE” бие даасан үзэсгэлэн CAB урлагийн орон зайд гарч байна. “HOPE” хэмээх нэр нь “Итгэл найдвар” хэмээн орчуулагдахаас гадна “Humanity, Origin, Planet, Existence” гэх үгсийн эхний үсгийн нийлбэр юм. Үүнээс тус үзэсгэлэнгийн

"ҮсэгТоо" нэгдэл анхны үзэсгэлэнгээ толилуулж байна

"ҮсэгТоо" нэгдэл анхны үзэсгэлэнгээ толилуулж байна

“Хотын чимээ” үзэсгэлэн 2026.08.07 - 2026.08.30 B Contemporary Art Gallery Э.Эмүлэн “Хотын чимээ” үзэсгэлэнд орчин үеийн Улаанбаатар хотын үзэгдэл, нийгмийн өөрчлөлт, хүний өдөр тутмын амьдралыг уран бүтээлчид өөр өөрсдийн өнцөг, арга барилаар илэрхийлжээ. Тус үзэсгэлэн нь 2025 онд байгуулагдсан залуу уран бүтээлчдийн “ҮсэгТоо” нэгдлийн анхны үзэсгэлэн