16 дахь Гванжу биенналийн сэдэв ба кураторын багийг танилцууллаа

Share
16 дахь Гванжу биенналийн сэдэв ба кураторын багийг танилцууллаа
Уран бүтээлч, уран сайхны директор Хо Тзу Ньен ©Gwangju Biennale

16 дахь Гванжу Биенналь “Чи амьдралаа өөрчлөх ёстой” (You must change your life) нэрийн дор зохион байгуулагдана. Энэхүү сэдэв нь Австрийн яруу найрагч Рэйнэр Мария Рилкэгийн 1908 онд зохиосон “Аполлогийн хуучин их бие”(Archaic Torso of Apollo) шүлгийн сүүлийн мөрөөс үүдэлтэй. Шүлэгт гарах эвдэрсэн эртний баримал түүнийг харж буй хүнд асар хүчтэй сэтгэл хөдлөл төрүүлж, амьдралаа өөрчлөх шийдвэр гаргахад хүргэдэг. Энэ учрал “Чи амьдралаа өөрчлөх ёстой” хэмээх эцсийн мөрөөр оргилдоо хүрнэ. Шүлэгт хүн хэрхэн өөрчлөгдөх ёстойг заахын оронд, өөрчлөлт боломжтой гэдгийг нээлттэй орхидог. Тушааж буй мэт энэхүү өгүүлбэрээс санаа авснаараа Гванжу Биенналь нь өөрчлөлтийг уран сайхны арга хэлбэр болгон, уран бүтээлчдэд шинээр туршиж, эрэлхийлэх боломжийг нээж өгч байна.

Биенналийн уран сайхны директораар уран бүтээлч Хо Тзу Ньен сонгогдсон бөгөөд түүнтэй хамтран Че Кьонгфа, Пак Гахи, Брайн Куан Вүүд нар куратораар ажиллахаар болсон байна. Үзэсгэлэн 2026 оны 9-р сарын 5-наас 11-р сарын 15-ны өдөр хүртэл БНСУ-ын Гванжу хотын Гванжу Биенналийн Үзэсгэлэнгийн танхимд зохион байгуулагдана.

Уран сайхны директор Хо Тзу Ньен нь медиа уран бүтээлч, кино найруулагч бөгөөд тэрээр өмнө нь Гванжу Биеннальд 2018, 2021 онуудад уран бүтээлчээр оролцож байжээ. Кураторын хувьд тэрээр Тайваны Үндэсний Урлагийн музейд зохион байгуулагдсан 7 дахь Азийн Урлагийн Биенналийн хамтран куратораар ажилсан туршлагатай. 

Хо Тзу Ньены хэлснээр: “Гванжүд уран бүтээлчийн хувиар бус уран сайхны директорын хувиар ажиллах нь миний мөрөөдөл биелж буй хэрэг юм. Энэ гайхамшигтай хотод ийм онцгой аяллыг эхлүүлэх гэж буйдаа баяртай байна.” Тэрээр мөн “Энэ удаагийн биенналийн үеэр сүүлийн хорин жилийн турш намайг урамшуулж, урагшлуулсан эрч хүч, санаачилга, практик, үзэл санаануудыг нэгтгэн харуулах болно. Цор ганц мессеж хүргэхээс илүүтэйгээр энэхүү биенналь нь бидний хамтдаа бүрэлдэн бий болгох өөрчлөлт, шинэ санаачилгуудыг дэвшүүлэхийг зорих болно” хэмээн дурджээ.

16 дахь Гванжу Биенналийн нь түүхэндээ хамгийн цөөн тооны уран бүтээлчдийг хамруулна. Ингэснээр тоо, хэмжээнээс илүүтэйгээр гүн гүнзгий мэдрэмжийг чухалчилж, оролцогч уран бүтээлчдийн амьдрал, уран бүтээлийн замналыг харуулсан олон бүтээлийг толилуулж үзэгчдийн оролцоог илүү утга учиртай байлгахаар зорьж буй юм.

©Gwangju Biennale

Гванжу Биенналь нь 1994 онд өрнөсөн Гванжугийн Ардчилсан Хөдөлгөөний дурсгалд мөн Солонгос улс чөлөөлөгдсөний 50 жилийн ойд зориулан байгуулагдсан бөгөөд өнөөдөр Азийн тэргүүлэх орчин үеийн урлагийн биенналиудын нэг болжээ. Тус наадам нь олон улсын соёлын солилцоо, орчин үеийн урлагийн хэлэлцүүлгийг дэмжиж, хувьсгал, ардчилал, хамтын нийгэмлэгийн үнэт зүйлсийг агуулдгаараа “Гванжүгийн сүнс” хэмээх ойлголтыг илэрхийлдэг.

Сүүлийн гурван арван жилийн хугацаанд Гванжу Биенналь нь Өрнө төвтэй урлагийн ойлголтыг сорьж, соёлын олон янз байдлыг тэмдэглэхийн сацуу уур амьсгалын өөрчлөлт, арьс өнгө, хүйс, ардчилал зэрэг дэлхий нийтэд тулгамдаад буй асуудлуудыг хөндсөөр ирсэн. Гванжу хотын Жунго цэцэрлэгт хүрээлэн дахь Биенналийн танхимд зохион байгуулагддаг энэхүү арга хэмжээ нь 1.4 сая хүн амтай уг хотыг Зүүн Азийн соёлын төв болгон хөгжүүлж, улсдаа “Урлаг, хоол, соёлын хот” хэмээн алдаршуулсан юм.

You must change your life

16 дахь Гванжу биенналь 

2026.09.05 - 2026.11.15

Read more

Өөрчлөгдөх боломж, ухамсарлах шаардлагын тухай сануулах “Сүүлчийн зүүд” үзэсгэлэн

Өөрчлөгдөх боломж, ухамсарлах шаардлагын тухай сануулах “Сүүлчийн зүүд” үзэсгэлэн

Энэ удаагийн “Сүүлчийн зүүд” үзэсгэлэн нь уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт зэрэг байгаль орчны тулгамдсан асуудлыг онцлон авч үзэж, хүний үйл ажиллагаа болон хүн, байгалийн харилцан хамаарлын талаар эргэцүүлэх боломжийг бүрдүүлжээ.

Ж.Мөнхцэцэгийн “Зээр юу зүүдэлсэн бэ?” үзэсгэлэн ба эмзэг байгаль дэлхийн хамгаалагч байх нь

Ж.Мөнхцэцэгийн “Зээр юу зүүдэлсэн бэ?” үзэсгэлэн ба эмзэг байгаль дэлхийн хамгаалагч байх нь

“Зээр юу зүүдэлсэн бэ?” үзэсгэлэнгээр дамжуулан уран бүтээлч өөрөө анагаагч, хамгаалагчийн дүрээр бүтээлүүддээ давтагдан оршиж, хүн ба байгаль хоорондын тасарсан холбоог дахин сэргээх боломжийг эрэлхийлжээ.

Венецийн Биенналийн “Гайхамшигт хүлэг морьд давхих газар” үзэсгэлэн Марко Пологийн мөрөөр Монголд ирлээ

Венецийн Биенналийн “Гайхамшигт хүлэг морьд давхих газар” үзэсгэлэн Марко Пологийн мөрөөр Монголд ирлээ

Дэлхийн хамгийн нэр хүндтэй урлагийн байгууллагуудын нэг болох Венецийн Биенналь өөрийн Түүхэн архивын сангийн “Тэнгэрийг бүтээгч салхи. Марко Пологийн мөрөөр Венецийн Биенналь” төслөөр дамжуулан Улаанбаатар хотноо хүрэлцэн ирээд байна.