16 дахь Гвангжу Биеннальд оролцох Монголын үндэсний павильоныг танилцуулах тусгай үзэсгэлэн болно

16 дахь удаагийн Гвангжу Биеннальд Монголын үндэсний павильон оролцож буйтай холбогдуулан тусгай үзэсгэлэнг толилуулна.

Share
16 дахь Гвангжу Биеннальд оролцох Монголын үндэсний павильоныг танилцуулах тусгай үзэсгэлэн болно

Азийн тэргүүлэх урлагийн наадам болох 16 дахь удаагийн Гвангжу Биеннальд Монголын үндэсний павильон оролцож буйтай холбогдуулан Хөх Нар Монголын Орчин Үеийн Урлагийн Төв, Сав урлагийн орон зай, Тондо Арт Галерей хамтран биеннальд оролцож буй уран бүтээлчдийг танилцуулах болон тусгай хэвлэлийн бүтээлүүдийн нээлтийн үзэсгэлэнг толилуулна.

Гвангжу Биенналь дахь Монгол павильон нь энэ удаад “Өнөдийн ба алсын: хамтын ой санамж ба орчин үеийн сорилт” сэдвийг дэвшүүлж буй бөгөөд куратораар Хөх Нар Монголын орчин үеийн урлагийн төвийн арт директор, уран бүтээлч Ж.Анунаран болон Монголын уран зургийн галерейн куратор Б.Мөнгөнчимэг нар хамтран ажиллаж байна. Павильонд уран бүтээлч У.Нарбаясгалан, Ц.Түвшинжаргал, Б.Бат-Эрдэнэ, Б.Баатарзориг, Ө.Өнөр нар бүтээлээ толилуулах юм.

Кураторуудын тодорхойлсноор Монголын павильон нь өнгөрсөн үеийг зөвхөн эргэн санах бус, өнөдөөс ухварласан мэдлэг, өгөгдлийг өнөөдрөөс ирээдүй рүү чиглэсэн төсөөлөл, ухамсар, оюун санааны тэсрэлт болгоход чиглэж, улс орнуудад тулгамдаж буй ижил асуудлуудын илрэл хоорондын уулзаж буй цэгийг хөндөх юм.

Тусгай үзэсгэлэнгийн нээлт 2026 оны 6-р сарын 24-ний 19:00 цагт Хөх Нар Монголын орчин үеийн урлагийн төвийн Сав урлагийн орон зайд болно.

Read more

М.Батзоригийн "Гарц ба Орц" үзэсгэлэн: Монголын дүрслэх урлагийн контемпорари хандлага хааш чиглэнэ вэ?

М.Батзоригийн "Гарц ба Орц" үзэсгэлэн: Монголын дүрслэх урлагийн контемпорари хандлага хааш чиглэнэ вэ?

“Exit and Entry” үзэсгэлэн B Contemporary Art Gallery 2026.09.04 - 2026.09.27 А.Ганзаяа Март овогтой Батзориг нь 2001 онд ДУДэС-ийн уран зургийн ангийг зураач мэргэжлээр, 2003 онд СУИС-ийг “Монголын уран зургийн хийсвэр сэтгэлгээний зарим онцлог” сэдвээр магистр, 2022 онд “Монголын дүрслэх урлагийн модерн, контемпорари хандлагын

Б.Баттогтохын “Hope” үзэсгэлэн: оршихуйн үргэлжлэлд үлдэх ба үлдээх үр

Б.Баттогтохын “Hope” үзэсгэлэн: оршихуйн үргэлжлэлд үлдэх ба үлдээх үр

“HOPE” үзэсгэлэн CAB урлагийн орон зай 2026.09.07 - 2026.09.12 Э.Эмүлэн Уран бүтээлч Б.Баттогтохын “HOPE” бие даасан үзэсгэлэн CAB урлагийн орон зайд гарч байна. “HOPE” хэмээх нэр нь “Итгэл найдвар” хэмээн орчуулагдахаас гадна “Humanity, Origin, Planet, Existence” гэх үгсийн эхний үсгийн нийлбэр юм. Үүнээс тус үзэсгэлэнгийн

"ҮсэгТоо" нэгдэл анхны үзэсгэлэнгээ толилуулж байна

"ҮсэгТоо" нэгдэл анхны үзэсгэлэнгээ толилуулж байна

“Хотын чимээ” үзэсгэлэн 2026.08.07 - 2026.08.30 B Contemporary Art Gallery Э.Эмүлэн “Хотын чимээ” үзэсгэлэнд орчин үеийн Улаанбаатар хотын үзэгдэл, нийгмийн өөрчлөлт, хүний өдөр тутмын амьдралыг уран бүтээлчид өөр өөрсдийн өнцөг, арга барилаар илэрхийлжээ. Тус үзэсгэлэн нь 2025 онд байгуулагдсан залуу уран бүтээлчдийн “ҮсэгТоо” нэгдлийн анхны үзэсгэлэн