Трэйси Эмин “Хоёр дахь амьдрал” нэртэй ретроспектив үзэсгэлэнгээ Тэйт Модернд нээлээ

Трэйси Эмин “Хоёр дахь амьдрал” нэртэй ретроспектив үзэсгэлэнгээ Тэйт Модернд нээлээ
Трэйси Эмин “Хоёр дахь амьдрал” © Тэйт (Жай Монаган).

“Хоёр дахь амьдрал”

Трэйси Эмин

Тэйт Модерн

Лондон, Их Британи

2026.02.27 - 2026.08.31

Их Британий Тэйт Модерн музейд гарч буй “Хоёр дахь амьдрал” түүхэн ач холбогдолтой ретроспектив үзэсгэлэн нь Трейси Эминий 40 жилийн турш үргэлжилсэн урлагийн бүтээлч замналыг тоймлон харуулж байна. Түүний уран бүтээлийн карьерыг тодорхойлсон гол бүтээлүүдийн зэрэгцээ урьд өмнө огт дэлгэгдэж байгаагүй шинэ ажлуудыг ч багтаасан болно. Уран зураг, видео, текстиль, неон бичвэр, бичвэр-уран зохиол, баримал, инсталяци зэрэг олон төрлөөр дамжуулан Трейси Эмин эмэгтэй хүний биеийг хүсэл тэмүүлэл, өвдөлт, эдгэрэлтийн тухай гүнзгий сэдвүүдийг судлах хүчирхэг илэрхийлэл болгон, урлагийн хил хязгаарыг сорьсоор байна.

Трэйси Эмин ©Тэйт (Или Лиу)

Трейси Эмин нь өөрийн цаг үеийн хамгийн нөлөө бүхий орчин үеийн уран бүтээлчдийн нэг юм. Тэрээр 1990-ээд онд Тернерийн шагналд нэр дэвшсэн “My Bed бүтээлээрээ олон нийтэд танигдаж, урлаг гэж юу вэ? гэсэн мэтгэлцээн өрнүүлсэн билээ. Түүний хувийн ба нийтийн орон зайг тусгаарлах аливаа заагийг үл тоомсорлосон байр суурь, мөн өөрийгөө хил хязгааргүй, нээлттэй илэрхийлэх тууштай хандлага нь Их Британийн соёл болон дэлхийн урлагийн түүхэнд нэгэн онцгой үеийг тодорхойлсон юм.

“Хоёр дахь амьдрал” үзэсгэлэн нь Трейси Эминий бүтээлийн түүхийг илүү өргөн хүрээнд авч үзэж, түүний илэн далангүй, наманчилсан өнгө аяс бүхий илэрхийллийн арга барилыг онцлон тэмдэглэж байна. Тэрээр хайр дурлал, бие болон сэтгэлийн шарх, намтарчилсан өгүүлэмжийн тухай гүн асуултуудыг хөндөн, амьдралаа урлагтаа хэрхэн зориулсныг харуулна. Ялангуяа сүүлийн үеийн уран зургууд нь түүний насан туршийнх нь үнэнч тууштай эрэл хайгуулын оргил илэрхийлэл болжээ.

Энэхүү үзэсгэлэнд түүний бэлгийн хүчирхийлэлд өртсөн туршлагыг хөндсөн, “I Could Have Loved My Innocence” (2007) неон бүтээл болон “Is This a Joke” (2009) хатгамал даавуун бүтээлүүд багтсан. Мөн түүний хамгийн хувийн шинжтэй видео бүтээлүүдийн нэг болох “How It Feels” (1996) нь түүний туулсан бүтэлгүйтсэн үр хөндөлтийн тухай бөгөөд хүнд боловч бусдад хүч өгсөн өгүүлэмтэй видео ажил юм. Энэ бүтээлд эмнэлгийн байгууллагын хайхрамжгүй байдал, ээж болохоос татгалзах шийдвэрийн бие махбодын болон сэтгэлзүйн үр дагавар, түүнтэй холбоотой эмэгтэйчүүдийг ялгаварлах үзэл зэргийг хөнддөг.

Трейси Эмин,“The Last of the Gold” 2002. Леветт цуглуулга/FAMM. ©Трейси Эмин.

Анх удаа олон нийтэд дэлгэгдэж буй “The Last of the Gold” (2002) хэмээх хөнжил дээр “үр хөндөлтийн А-гаас Я хүртэлх гарын авлага” дүрслэгдсэн бөгөөд ижил нөхцөл байдалд байгаа эмэгтэйчүүдэд зөвлөгөө өгөх зорилготой юм.

Тэйт Модернийн үзэсгэлэнтэй давхцуулан, Эминий 2017 онд бүтээсэн хүрэл баримал “The Mother” нь Вайт Кьюб Бермондсигийн галерейн хашаанд буюу задгай талбайд дэлгэгдэж байна. Вайт Кьюб галерейн дэлхийн хоёрдугаар дайны дараах болон орчин үеийн урлагийн бүтээлийг толилуулах Салон хөтөлбөрийн хүрээнд энэхүү бүтээлийг танилцуулж байгаа юм.

Read more

2025 оны Каллманны шагналын эзэн А.Жавхлангийн “Манггус” үзэсгэлэн Германы Каллман музейд нээгдэнэ

2025 оны Каллманны шагналын эзэн А.Жавхлангийн “Манггус” үзэсгэлэн Германы Каллман музейд нээгдэнэ

“Манггус” Каллман музей Исманинг, Герман улс 2026.03.01 - 2026.06.14 Уран бүтээлч Ариунболдын Жавхлан “Манггус” нэртэй хоёр дахь бие даасан үзэсгэлэнгээ Германы Каллман музейд толилуулна.  1990 онд Улаанбаатар хотод төрсөн Ариунболдын Жавхлан өдгөө Герман улсын Кёльн хотод ажиллаж амьдардаг зураач, видео уран бүтээлч. Эх нутгийнхаа домог, үлгэр,

2026 оны Венецийн Биенналийн үндэсний павильонуудын танилцуулга: Баруун Азийн орнуудыг төлөөлөх уран бүтээлчид

2026 оны Венецийн Биенналийн үндэсний павильонуудын танилцуулга: Баруун Азийн орнуудыг төлөөлөх уран бүтээлчид

61 дэх Венецийн Дүрслэх Урлагийн Биенналь энэ оны 5-р сарын 9-өөс 11-р сарын 22-ны хооронд “Минор түлхүүрийн аянд” нэрийн дор зохион байгуулагдана. Венецийн Биенналийн үндсэн үзэсгэлэнг тойрон оролцогч улс орнуудын албан ёсны павильонууд байрладаг бөгөөд тэндээ улс бүр өөрсдийн үзэсгэлэнгээ толилуулдаг билээ. Бид 61 дэх Венецийн Дүрслэх Урлагийн Биеннальд улс

“Занабазар: Тал нутгийн мэргэн ухаан” үзэсгэлэн Турины Дорнын Урлагийн Музейд нээгдэнэ

“Занабазар: Тал нутгийн мэргэн ухаан” үзэсгэлэн Турины Дорнын Урлагийн Музейд нээгдэнэ

“Занабазар: Тал нутгийн мэргэн ухаан”  Дорнын Урлагийн музей Турин, Итали 2026.02.26 - 2026.04.07 Монголын төдийгүй дорно дахины суут уран бүтээлч Анхдугаар Богд Жавзандамба хутагт, Өндөр гэгээн Занабазарын (1635-1723) бүтээлүүд Итали улсад олны хүртээл болсноор түүний бүтээлүүд 20 гаруй жилийн дараа анх удаа Монголоос өөр улсад дэлгэгдэж

2026 оны Венецийн Биенналийн үндэсний павильонуудын танилцуулга: Зүүн Азийн орнуудыг төлөөлөх уран бүтээлчид

2026 оны Венецийн Биенналийн үндэсний павильонуудын танилцуулга: Зүүн Азийн орнуудыг төлөөлөх уран бүтээлчид

Венецийн Дүрслэх Урлагийн Олон Улсын Биенналийн гол цөм нь тухайн цаг үеийн урлагийн өнгийг тодорхойлон харуулах зорилготой, ерөнхий кураторын удирдлага дор зохион байгуулдаг үндсэн үзэсгэлэн юм. Энэ жилийн үндсэн үзэсгэлэн куратор Койо Коүогийн санаачилгын дагуу “Минор түлхүүрийн аянд” нэрийн дор зохион байгуулагдана. Харин үндсэн үзэсгэлэнг тойрон оролцогч улс орнуудын өөрийн